HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

“АЛТАН ӨД-2023” наадмын шалгаруулалтыг зарлалаа

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 12 сарын 15

Монголын зохиолчдын эвлэлээс утга зохиолын оны шилдэг бүтээл тодруулах “Алтан өд 2023” наадмын шалгаруулалтыг албан ёсоор зарлалаа. Шалгаруулалтад уран бүтээлчид 2023 онд хэвлүүлсэн, уншигч, үзэгчдийн хүртээл болсон утга зохиолын  бүтээлээ нэр дэвшүүлнэ. 

“Алтан өд”-өөр яруу найраг, хүүрнэл зохиолын том хэмжээний бүтээл роман, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл өгүүллэг, туурь, тууж, баримтат зохиол, хүүхдийн зохиол хүүхдэд зориулсан зурагт ном, шог хошин болон зөгнөлт зохиол, жүжиг, киноны зохиол, утга зохиолын орчуулга, утга зохиолын судлал, шүүмжийг шалгарууна. 

Утга зохиолын оны шилдэг бүтээлийн “Алтан өд 2023” шалгаруулалтад ирүүлсэн бүтээлүүдээс хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг эсэргүүцэх, хүний язгуур эрхийг олон нийтэд сурталчилсан нэг бүтээлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслөөс тусгай шагнал гардуулах юм байна. “Алтан өд-2023” шалгаруулалтад нэр дэвшүүлэх бүтээлийг өнөөдрөөс эхлэн 11 хоногийн хугацаанд авч хоёр үе шатаар шалгаруулан, эцсийн дүнг 2024 оны нэгдүгээр сард олон нийтэд зарлана. Улмаар шалгарсан бүтээлийн шагналыг Монголын зохиолчдын эвлэлийн 95 жилийн ойн ёслол дээр гардуулах гэнэ.  

Дашрамд сонирхуулахад, уг наадмын шалгаруулалтад 2023 онд утга зохиолын чиглэлээр бүтээл туурвисан хүн бүхэн оролцох эрхтэй. Ингэхдээ жүжиг, киноны зохиолын төрөлд нэр дэвшүүлэх бүтээлийн эх зохиолыг хэвлэн ирүүлэх аж. Харин хэвлэлийн газрууд нэр дэвшүүлэх бүтээлийнхээ зохиогчоос албан ёсоор зөвшөөрөл авсан байх шаардлага тавьсан байна.

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
GenZ ажиглагч | 78 гишүүн хамжиж өргөн барьсан ч тамхи зардаг томчуудад “ЖУЛДСАН ХУУЛЬ”
Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна
Хятад улс “хиймэл нар” төслийн гол материалын хөгжүүлэлтэд томоохон дэвшил гаргалаа
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?