06-р сарын 24-25-ны өдрүүдэд “Зая Гэгээний Хүрээний гэгээрэл бясалгалын өдрүүд” бурханы шашны үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна.
Эдгээр өдрүүдэд муу үйлийг сэтгэх, үйлдэх, түгээхээс бүгдээрээ цээрлэх, сархад хүртэхээс татгалзах уриалгыг дэвшүүлцгээе. Мөн 24-25-ны өдрүүдэд:
Зая Гэгээний 1 болон 4 дүгээр дүрийн гүдэнд Булган хайрханаа Галдан Зуу хийдэд хүндэтгэн залах ёслол /Цэцэрлэг хот/
16 метр өндөр БОГД ЗОНХОВА зээгт наамал бурхны мэлмийг нээх ёслол /Цэцэрлэг хот, АРА Комплекс/
Монголын Бурхны Шашны Тэргүүнүүд ховор ном айлдана /АРА Комплекс/
Санамсрын бясалгал /АРА Комплекс/
Сүсэгтэн олондоо манз цав өргөх /АРА комплекс/
“Тунгалаг Тамир” уртын дууны их фестиваль
тус тус зохион байгуулагдана. Бурхан шашны үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэгчид: Архангай аймгийн Засаг даргын тамгын газар Архангай аймгийн бурханы шашинтны төв ЗАЯЫН ХҮРЭЭ Гандангэжайлин хийд Наро Банчэн хутагтын Амарлихуй хийд Наро Банчэн Гэгээн / Naro Banchen Gegeen / Гандантэгчэнлин Хийд Зая Гэгээний хүрээ гэгээрэл бясалгалын өдрүүд
Зая Гэгээнтний нэгдүгээр болон дөрөвдүгээр дүрийн гүдэнг Булган уулын Галдан зуу хийдэд залах ёслол, Богд Зонхов Бурханы 16 метр зээгт наамал бүтээлийн мэлмийг нээх ёслол, ховор номын уншлага, Уртын дууны фестиваль, сүсэгтэн олны гэгээрэл, бясалгалын үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.
6-р сарын 24
Цэцэцрлэг хот, Булган Хайрхан, Заяын Гэгээний хүрээ:
- – 9:00 – Богд Зонхов Бурханы 16 метр өндөр 13 метр өргөнтэй зээгт наамал бүтээлийг Заяын Гэгээний хүрээний арын талбайд залж, Бурхан шашны ёслолын үйл ажиллагааг эхлүүлнэ. Сүсэгтэн олон шүтээнээс адис хүртэнэ.
- – 11:00 – Булган Хайрханы өвөрт Зая гэгээнтний анхдугаар болон дөрөвдүгээр дүрийн гүдэнг залах ёслолыг Бурхан шашны хүндэт төлөөлөгчид, уригдан ирсэн лам нар, хүндэт зочдын хамтаар ёс төр төгөлдөр үйлдэнэ.
Гүдэнгүүдийг залсны дараа номын мэргэд дээдийн ерөөл өргөн, билиг сургаал айлдаж, сүсэгтэн олон гүдэнгүүдэд мөргөн, адис хүртэнэ.
АРА комплекс дээрх үйл ажиллагаа:
- – 13:00 – Манз цавын завсарлага. Ёслолд оролцож буй сүсэгтэн олон болон хүндэт зочдод зориулан АРА комплексын хүрээнд уламжлалт цагаан хоолны зоог барина.
- – 14:00 – АРА комплексын стадионд сүсэгтэн олонд зориулан шашны лекц уншина. Мөн Богд Зонхов Бурханы 16 метр өндөр зээгт наамал бүтээлийг АРА комплекст залж, сүсэгтэн олон адис хүртэх боломжтой болно.
- – 14:00-19:00 – АРА комплексын 400 м² талбай бүхий хоёр асарт Монгол уламжлалт гар урлалын үзэсгэлэн, өргөл тахилгын эд зүйлсийн худалдаа, бурхан шашны лекц, хөгжмөөр эмчлэх иог зэрэг арга хэмжээг зохион байгуулж, сүсэгтэн олны танин мэдэхүй, оролцоог өргөжүүлнэ.
- – 20:00 – “ТУНГАЛАГ ТАМИР” уртын дууны гала тоглолтоор язгуур урлагийн гайхамшгийг сүсэгтэн олонд толилуулна.
6-р сарын 25
АРА комплекс дээрх үйл ажиллагаа:
- – 07:00 – Өглөөний сайн цагт АРА комдлекст сүсэгтэн олны бясалгал болох ба, энэрэл, амар амгалангийн тухай бэлэгт үгсийг хүргэнэ.
- – 09:00 – Сүсэгтэн олонд зориулан “Гандан Лхавжаагийн тайлбар” сэдвээр номын айлдвар өргөнө.
- – 15:00 – Авралт богд Зая бандида гэгээний хүрээ хийдийн зүгээс зохион байгуулж буй гэгээрэл, бясалгалын арга хэмжээг хаах хүндэтгэлийн ёслол
Сүсэг бишрэлийн гэгээн сэтгэлээр хоёр өдрийн турш өрнөсөн арга хэмжээнд сүсэглэн оролцсон сүсэгтэн олонд Бурхан шүтээн, мэгзмийн үрэл, хүж, аравнайлсан зүйлсийг гардуулж, буян номын үрийг үргэлж санан амьдралдаа хэрэгжүүлэхийн ерөөл тавин өндөрлөнө.
