HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөлөө

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 04 сарын 03

Туул голын ай савыг цэвэрлэх ажлын хүрээнд 176.5 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөөд байна. Тодруулбал, өчигдөр буюу дөрөвдүгээр 2-ны өдрөөс эхлэн Баянзүрхийн товчооноос Сонсголонгийн гүүр хүртэл 21.4 км, Туул голын ай сав дахь 1350 га талбайг хамарсан цэвэрлэгээг хийж байгаа юм. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Ц.Очироо “Хаврын бүх нийтийн цэвэрлэгээ үйлчилгээг гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлж, өнөөдрийг хүртэл үе шаттайгаар үргэлжилж байна. Энэ хугацаанд бүх нийтийн цэвэрлэгээнд 10476 аж ахуйн нэгж хамрагдлаа” гэв. 

Хаврын бүх нийтийн цэвэрлэгээ үйлчилгээг төвийн зургаан дүүргийн тохижилт үйлчилгээний 46 байгууллагын 720 зам талбайн үйлчлэгч, 88 иргэдийн бүлгийн ажилтан 67 хог тээврийн машин, 12 тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулж байна. Энэ талаар “Бэлчээрийн мониторинг” ТББ-ын ажилтан Э.Намсрайгаас тодрууллаа.

Тэрбээр “Баянгол дүүргийн зам талбайн тохижилт үйлчилгээний найман байгууллагатай хамтраад Туул голын ай сав дагуу 3.2 км талбайд цэвэрлэгээний ажил үргэлжилж байна. Барилга байгууламжтай ойр хэсгүүдэд барилгын хог хаягдал их хэмжээгээр төвлөрсөн байна. Бургас шугуйн дунд хөнжил гудас хаях, ундаа усны хуванцар сав болон архины шил, лааз, гялгар уут зэрэг хог хаягдал ихээр олдож байна. Мөн шигүү бургасанд шигдэж наалдсан байна. Хогоо зориулалтын газар зөв боловсон хаяж хэвшихийг иргэддээ уриалж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ТАНИЛЦ | Наймдугаар сарын 1-нээс халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар хийх БАЙРШЛУУД
СОНГУУЛЬ 2024 | АН-аас УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрс
Зам тээврийн осолд холбогдсон жолооч санаатайгаар зугтвал хуульд заасан хариуцлага тооцохыг анхаарна уу
ТООН МЭДЭЭ: 2022 оны ургац хураалтын урьдчилсан дүн
Хөхний хавдраас сэргийлж сар бүр хөхөө шалгаарай
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?