HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Олон улсын хөдөлмөрийн бага хурлын ээлжит 113 дугаар чуулганд оролцож байна

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 11

Женев хотноо энэ оны 6 дугаар сарын 2-13-ны өдрүүдэд болж буй Олон улсын хөдөлмөрийн Бага хурлын 113 дугаар чуулганд Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Төлөөлөгчдийн тэргүүн чуулганы 6 дугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсад зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж үг хэлэв. 

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-тай хамтран хөдөлмөрийн хууль, эрх зүйн орчны цогц үнэлгээ хийж, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжоо шинэчлэх, албадан хөдөлмөрийн бүх хэлбэрийг устгах асуудлыг анхаарч ажиллаж байгаагийн зэрэгцээ байгаль орчны тогтвортой байдал, зохистой хөдөлмөр эрхлэлтийг хослуулах замаар ногоон эдийн засагт шилжих шилжилтийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, ногоон ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгааг танилцуулав. 

Мөн нийгмийн хамгааллын хүртээмжийг сайжруулах, тэтгэмж олгох ажлыг цахимжуулах, тэтгэврийн тогтолцоог шинэчилж, нийгмийн даатгалын тогтолцоог илүү хүртээмжтэй, шуурхай болгох шинэчлэлийн алхмуудыг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгааг мэдээлж, нийгмийн гурван талт яриа хэлэлцээ нь хөдөлмөрийн бодлогын тулгын чулуу болохыг онцлон тэмдэглэв.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
“БИ ДОМОГ” киноны хоёрдугаар анги гарна
ЦАГ АГААР | Наймдугаар сарын эхэнд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?