HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Орон нутаг

Малчин өрхийн 57 хувь нь гамшгийн эрсдэл даах чадвар дунджаас доогуур түвшинд байна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 05 сарын 25

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын дүн шинжилгээ хийж, үр дүнг танилцууллаа.

Энэхүү судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 сумын 10,023 малчин өрх хамрагдсан бөгөөд тэдний эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс оноотой гарсан байна.  Нийт өрхийн 57 хувь нь дунджаас доогуур түвшинд байгаа бол дөнгөж 10 хувь нь эрсдэл даах чадавхын 70-аас дээш түвшний индекстэй гарч, 20 хувь нь 20-оос доош түвшний оноотой буюу эрсдэл даах чадавх маш бага гэсэн үр дүн гарчээ. 

Эрсдэл даах чадвар муутай өрхүүд ихэвчлэн хөрөнгө, боловсролын түвшин, суурь үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал байгаагийн улмаас өвлийн бэлтгэлээ хангалттай бэлтгэх чадамжгүй байдалд ордог байна. Нэг удаагийн байгалийн цочир үзэгдэлд тэд амьжиргаагаа залгуулдаг мал хөрөнгөө алдан ядуурлын доод шугам руу буух эрсдэлтэй ажээ. 

Малчин өрхийн цочрол, стрессийг даван туулах чадварт нөлөөлж болох хүчин зүйлүүд: 
•    Орлогын төрөлжилтийн хязгаарлагдмал байдал
•    Хоол хүнсний нэр төрлийн хязгаарлагдмал байдал
•    Орон нутгийн малчдын бүлэг, хоршоон дахь оролцоо бага
•    Мэдлэг, ур чадвар нэмэгдүүлэх сургалтад хамрагдах байдал бага
•    Малын индексжүүлсэн даатгалд хамрагдалт бага 
•    Боловсролын түвшин
•    Өвлийн бэлтгэлд хангалтгүй байх

Малчин өрхийн цочрол: “Ковид-19″ цар тахлын хорио цээрийн дэглэмд байсан 2021 оны 4-5 дугаар сард судалгааны өгөгдлийг цуглуулжээ. Судалгаанд хамрагдсан өрхүүдийн амьжиргаанд сүүлийн 12 сарын хугацаанд хамгийн их нөлөөлсөн цочрол нь Ковид 19 цар тахал (75.6 хувь), дараа нь ган/зуд (48 хувь), энэ хоёр цочролоос үүдэлтэй мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, өвс тэжээлийн үнийн хэлбэлзэл (37.2 хувь) байжээ. 

Даван туулсан стратеги: Зудын сөрөг нөлөөллийг бууруулахын тулд судалгаанд хамрагдсан өрхийн 45 хувь нь банкнаас зээл авч өвс тэжээл худалдан авахад зарцуулсан, 34 хувь нь зарим малаа зарж үлдсэн малдаа өвс тэжээл худалдан авсан гэж хариулсан бол 17.7 хувь нь бог малын нийлүүлгийг хязгаарласан, 16.6 хувь нь бэлчээрийн нөөцтэй бүс нутагт отор хийх замаар даван туулсан байна. 

Уг судалгааны зорилго нь Монгол Улсын малчин өрхийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хэрэгцээг ойлгож мэдэх, түүнд тулгуурласан дэмжлэгийг тодруулах юм. Судалгааны үр дүнд зудын эрт арга хэмжээний зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох, цаашлаад эмзэг бүлгийн малчин өрхүүдэд үзүүлэх хүмүүнлэгийн болон нийгмийн хамгааллын үйл ажиллагааны үр нөлөөг дүгнэхэд ашиглах боломж бүрдэж байна. 

Энэхүү судалгааг НҮБ-ын “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд олон улсын RIMA аргачлалыг анх удаа ашиглан гүйцэтгэсэн. Энэ аргачлал нь цочрол, стрессийг зарим өрхүүд яагаад, хэрхэн бусдаас илүү сайн даван туулж байгааг шинжилж, тайлбарладгаараа онцлог юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хоёр сар хүлээгддэг байсан туяа эмчилгээг хоёр хоногт авдаг боллоо
Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа
Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ажиллаж эхэлжээ
ЦАГ АГААР | Маргаашаас нийт нутгаар хүйтний эрч чангарна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?