HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

Хөдөөгийн өдрүүдээ санах зуур…

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 04 сарын 04

Аав ээж маань хөдөө малаа маллаж, би харин эрдэм боловсрол эзэмшихээр сумын төвийг зорино. Багадаа гэрээ санаж, бэтгэрдэг байсан бол том болох тусам суурин амьдралд дасаж, хөдөө рүү очих хүсэл төдийлөн төрхөө болив. Яахав найзууд, гар утас, зурагт гээд намайг хөгжөөх зүйлс тэнд бий болсонтой холбоотой байх л даа. Гэхдээ би чинь сурагчдын амралтыг тэсэн ядан хүлээдэг байсан, хөдөө өссөн, хөдөөгийн хүүхэд шүү дээ…

Сурагчдын амралт эхлэхтэй зэрэгцээд аав планета 5 мотоциклоороо намайг авахаар сумын төв рүү ирнэ. Би ч өөрийн гэсэн өмчөө базааж хөдөөгөө, гэрээ санасаар аавынхаа ард сундлаад урт замыг туулна даа. Одоо бодохоор өвлийн хүйтэнд ч, зуны нартайд ч аавын минь нөмөр нар, салхинаас намайг ямар их хамгаалдаг байгаа вэ. Мотоцикл дээр даарах зутрах нь битгий хэл нойр хүрч, зүүрмэглэн явдаг тийм л тухтай.

Эцэст нь ээжийн хийсэн хоол, зөвхөн миний унтдаг хоймрын ор, эмээгийн хадгалсан чихэр, надад эрхэлдэг хоёр өөр нүдтэй “Бавал” нохой минь намайг угтаж сая нэг сэтгэл санаа амарч, жинхэнэ аз жаргалыг мэдэрнэ. Амралт эхэлж, гэртээ харьсан эхний өдөр бол бүх юм миний хүслээр өрнөдөг бол хоёр дахь өдрөөс арай эрх мэдэл багасаж гэрийн ажил, малын ажилд тусалж эхэлнэ. Яахав малын ажилд оролцоо багатай ч гэрээ цэмцийтэл цэвэрлэж, хоол бэлдэхээ хэнээр ч заалгахгүй сайн хийнэ. Ээжийн “Гаднаас ороод ирэхэд гэр цэвэрхэн, хоол бэлэн байна. Охин том болох сайхан юм аа” гэх үг аав ээждээ нэмэртэй байх юм сан гэх хүслийг минь гүйцээх мэт болно.

Яагаад ч юм гэрээсээ хол байхаар өнгөрч өгдөггүй өдөр хоногууд гэртээ байх үед харвасан сум шиг л нисэж одно. Тэр хурдлах хугацаанд хамаатан саднаараа орж, эмээ өвөөдөө очиж үнсүүлэх их гоё. Хөдөөгийн ажил тэгээд угаас цаг наргүй юм хойно хонь малаа хотолсны дараа эсвэл өдөр мал бэлчээрт тогтсон үед л айл хэсэх зав олдоно. Ийнхүү аав ээжийн зав зайгаар бодсон айлуудаараа ороод, санасан хүмүүстэйгээ амжиж уулзахад хичээл орох өдөр ч дөхсөн байдаг даа. Буцахдаа сумын төв явах унаа олдвол түүнд нь суугаад, олдохгүй бол аавын ард сундлаад гэрийнхний өгсөн боорцог, идэх зүйлсийг цүнхлээд боловсрол эзэмшихээр мордоно.

Гэрээсээ явах хөнгөн гунигийг ангийн найзуудтайгаа уулзах баяраар солин одох миний сэтгэлд хөдөө үлдэж байгаа голын томчууд маань л их гунигтай санагддаг сан. Олуулаа бучигнаж байгаад нэг хэсэг нь явахаар хоосон мэдрэмж төрдөг шиг тэр голд хэдэн томчууд бас сургууль цэцэрлэгт ороогүй жаалууд бүртийсээр сургуулийн хүүхдүүдээ үддэг юм. Мэдээж тэдэнд над шиг тийм их гуниг төрдөггүй байсан байж ч мэднэ л дээ. Одоо бол нэг голын тэднээс минь хэд нь бурхны орноо зорьж, хэд нь нас нэлээн дээр гарсан бол үе тэнгийнхэн маань ихэнх нь л төв газар бараадаж, хөдөөд хүн бүл муутай болсон сурагтай…

Ай даа, тэгээд цаг хугацаа өнгөрч том хүн болохын хэрээр хүүхэд насаа, хөдөөгөө гэнэ гэнэхэн санаж, дурсах ч бас амьдралын нэг хэсэг юм даа. Буугаад өгмөөр хүнд санагдсан үе, буцалсан цай шиг завгүй өдрүүдэд минь тэр л дулаахан дурсамжууд хань болох үе бишгүй.

ШИНЭ ҮЕИЙН МЭРГЭН УХААН

HUMANZ РЕДАКЦ

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа
Үндэсний их баяр наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар найруулна
Америк сургуулийн уулзвараас Богдхан уулын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
ЭРГЭЛЗЭЭ |  Аутизмын эмгэг үү, ухаалаг утасны хэт их хэрэглээ юу
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?