HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төрЦаг үе

Ардчилсан намаас МАН-д шаардлага хүргүүлжээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 05 сарын 23

Монгол Ардын намын Бага хурлаас “Гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн” гэдэг үндэслэлээр Ардчилсан намыг Хамтарсан Засгийн газраас хөөх шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан АН-аас шаардлага хүргүүлжээ. 

Шаардлагад, 

-Ардчилсан Нам хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тайлбаруудыг тарааж байгаа учраас Монгол Ардын намд дараах шаардлагыг хүргүүлж байна.

Ардчилсан Нам нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгийн дараа Монгол Ардын намаас ирүүлсэн хамтран ажиллах урилгыг хүлээн авч, Монголын эрх ашигт өндөр ач холбогдол бүхий эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хөтөлбөрийг боловсруулан, Хамтарсан Засгийн газарт орох шийдвэрийг гаргасан билээ.


Энэ хүрээнд өнгөрсөн 10 сарын хугацаанд Ардчилсан Нам нь эрчим хүчний хараат байдлыг бууруулах дэд бүтцийн шинэчлэлийг эхлүүлж, 18 жилийн турш гацсан хил холболт болон худалдааны хэлэлцээрийг урагшлуулж, та бүхний зүрхшээн хөндөөгүй авлигын тэмцэлд бодит алхам хийж Монголын эрх ашигт нийцсэн олон ажлыг бодитоор эхлүүлсэн.

Гэвч харамсалтай нь Монгол Ардын Нам VI дугаар Бага хурлаа хуралдуулж, хамтарсан Засгийн газраас Ардчилсан Намыг гэнэт, ямар ч албан тайлбаргүйгээр хасах шийдвэр гаргасан тухайгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь туйлын хариуцлагагүй үйлдэл болсон.

Энэхүү шийдвэрийг “Ардчилсан Нам хамтарсан гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тайлбаруудыг тараасан нь улс төрийн соёлд ёс зүйгүй үйлдэл төдийгүй Монгол төрийн түүхэнд харамсалтай үйл явдал боллоо.

Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам байгуулсан гэрээгээ зөрчиж, уг шийдвэрийн хариуцлагаас зайлсхийж, ёс зүйгүй улс төрийн шийдвэр гаргаж, улс төрийн тогтворгүй байдал бий болгох нөхцөл бүрдүүлж байна.

Иймд дараах шаардлагыг Монгол Ардын Намд албан ёсоор хүргүүлж байна. 

I. МАН-ын VI дугаар Бага хурлаас гаргасан Ардчилсан Намыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэрийн албан ёсны тогтоол, түүнийг үндэслэсэн шалтгаан, тайлбарыг өнөөдрийн дотор албан бичгээр ирүүлэх;

II. Ардчилсан Намын нэр хүндэд халдсан аливаа гүжир мэдээлэл, мэдэгдлүүдээ албан ёсоор няцаах, уучлал хүсэх;

III. Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж, төрийн үйл ажиллагааны залгамж халаанд хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах,

Хэрэв дээрх шаардлагын дагуу албан тайлбар, шийдвэрийн үндэслэлийг ирүүлээгүй тохиолдолд Ардчилсан Нам холбогдох олон нийтэд хандсан дараагийн алхмуудыг хийх болно.

Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
“Номын баяр” энэ сарын 26-28-нд Д.Сүхбаатарын талбайд болно
Жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тохиолдол өмнөх оны наймдугаар сараас 16 хувиар өссөн байна
“ТБД Андууд” орчмын шинэ явган замыг хоёр хүнд даацын машин эвдсэн байна
Түгжрэлийг бууруулах шинэ замын трассуудын байршил дээр ажиллалаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?