HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ийм байвал #ГОЁ

ӨНЦӨГ | ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮД БА МЕГА ТӨСӨЛ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 02 сарын 14

Хамтарсан Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө эдийн засгаа тэлэх хүрээнд 14 мега төслийг эхлүүлэхээр тусгасан. Эдгээр 14 мега төсөл нь ойролцоогоор 40 тэрбум ам.доллар буюу 120 их наяд төгрөгийн өртөгтэй байх юм.

Тэгвэл одоогийн байдлаар Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөөд буй. Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар цоо шинэ итгэлийг өгч, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авчрах эхлэл цэг болно хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод буй.

Мэдээж олон жил гацсан том төслүүдийг эхлүүлэхтэй зэрэгцэн олон нийтийн дунд янз бүрийн өнцөг хөвөрч буй. Тэгвэл манай редакц залуу инженерүүд 14 мега төслийн талаар ямар ойлголттой байгаа талаар тодрууллаа.

М.Билэгжаргал, 25 настай. Цахилгаан системийн автоматжуулалтын инженер.

Инженер хүний хувьд ч иргэний хувьд ч мега төслүүдийн мэдээллийг тогтмол авч, тодорхой хэмжээний ойлголттой байгаа. Би өөрөө эрчим хүчний чиглэлээр сурч төгсөөд, салбарт нь ажиллаж байгаа болохоор 14 мега төсөл тэр дундаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл, Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төслүүдийг голчлон харж, анхаарч байгаа.

Үнэхээр ажил хэрэг болоод хэрэгжээд эхэлбэл хамгийн хэрэгтэй, шаардлагатай төслүүд. Ядаж л эрчим хүчний дутагдлаас гарч, тогоо хязгаарлуулахгүй болно. Үүнийг дагаад утааны асуудал ч тодорхой хэмжээнд буурах боломжтой.

Мөн саяхан Францтай хийсэн Уран олборлох хэлэлцээр зэрэг бол улс эх оронд маань тус дэмээ өгнө гэж боддог. Нөгөө талд нефт боловсруулах үйлдвэр, үндэсний хиймэл дагуулын төсөл зэрэг одоохондоо шаардлагагүй ажлуудын хөрөнгийг нэн шаардлагатай төслүүд рүүгээ төвлөрүүлээд ажил хэрэг болговол хаа хаанаа хэрэгтэй л байх даа…

Н.Мөнх-Очир, 25 настай. Цахилгааны инженер.

Миний хувьд 14 мега төслийн ерөнхий мэдээллийг сайтууд болон яамнуудын пейж хуудаснаас авдаг. Харин эрчим хүчний салбарын хүний хувьд уг салбарт хэрэгжүүлэх 3, 4 томоохон төсөлд илүү ач холбогдол өгч байна. Ялангуяа өнөө цаг үед монголд тулгамдаж буй гол асуудал нь эрчим хүчний чадлын дутагдал. Үүнээс гарахад уг мега төслүүд дээрх “Тавантолгойн 450 мВт-ын дулааны цахилгаан станц”-ыг барьж дуусгаж, ашиглалтад оруулах. Мөн “Эгийн гол, Эрдэнэбүрэн” усан цахилгаан станцуудыг барих төслүүд нь хамгийн нүдээ олсон төслүүд гэж харж байна. Ингэхдээ төслүүдийг нэгэн зэрэг биш хооронд нь эрэмбэлээд хэрэгжүүлбэл эдийн засаг, ажиллах хүч зэрэг дээр дарамт бага учирч хэрэгжилтэд хүртэл сайнаар нөлөөлнө.

Харин төслийн хэрэгжилт, үр өгөөжийн талаар хэлэхэд бол хэцүү байна. Үнэхээр улс оронд хэрэгтэй зөв төслүүд нь хэрэгжвэл гарах үр өгөөжийг нь тодорхой заасан байсан. Гэхдээ “үнэхээр” гэж хэлэх инженер хүний ёс зүйд нийцэхгүй зүйл л дээ.

Үе үеийн засгийн газар бүр л том том төсөл гоё зүйлсийг ярьсаар л ирсэн үр өгөөжийн тал дээр бодитоор хандах хэрэгтэй. 14 мега төсөл гэж их тоо гаргахаасаа илүү эрэмбэ дараалалтай цөөхөн гол гол төслүүдээ хэрэгжүүлж, үр өгөөжийг үзэж, түүн дээрээ тулгуурлан дараа дараачийнхаа төслөө хэрэгжүүлэхгүй бол маш өндөр төсөв бүхий олон төслүүд нэг нэгнээсээ болж гацах эрсдэлтэй.

Тиймдээ ч миний хувьд энэхүү 14 төслийг бүгдийг нь одоогоор хэрэгжүүлэх боломжгүй гэж хардаг. Гол нь уг төслүүдээс хамгийн хэрэгцээтэй хэд хэдэн төслүүдээ түрүүлж эхлүүлэх нь зүйтэй. Жишээлбэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төслүүд, томоохон эх үүсвэрүүдийг барьж байгуулж байж ард иргэд, хэрэглэгчид эрчим хүчний хязгаарлалт, импортын эрчим хүчний хараат байдлаас гарч чадна. Үүнийг шийдэж чадвал иргэдийн ярьж буй эхний шатын асуудлууд нь томоохон бүтээн байгуулалтуудаа дагаад бага багаар шийдэгдээд явна.

М.Дэлгэрмаа, 25 настай. Хөнгөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн механик инженер

Мэдээж мега төслүүдийн талаар мэдээлэлтэй байгаа. Уг төслүүдээс “Эгийн гол” болон “Эрдэнэбүрэн”-гийн усан цахилгаан станц, “Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх” гэсэн гурван төсөлд илүү анхаарч, хүлээлттэй байгаа. Би өөрөө эрчим хүчний инженер биш ч одоогийн нөхцөл байдалд эрчим хүчний асуудлаа шийдэх нь юу юунаас хэрэгтэй.

Нэмээд, мега төсөл хэрэгжхээр ажлын байр бий болно, дагаад ажилгүйдэл буурна. Ажилтай орлоготой болсон хүний цаана нэг гэр бүлийн аж амьдрал дээшилнэ цаашлаад улсын эдийн засагт ч хэрэгтэй. Одоогоор өөр бусад том зүйлийг хараахан хэлж мэдэхгүй байгаа ч хэзээ нэгэн цагт хийх нь үнэн том төслүүдээ зоригтой хийгээсэй…

Б.Шагдар, 26 настай. Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжилтэй, тэсэлгээний инженер

Улсын эдийн засаг болоод нийгмийн байдал тогтуун бус байгаа энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгаа дээшлүүлэх боломж мөн ч гэлээ 14 мега төсөл гэдэг бол Монгол улсын өнөөгийн байдалд хэт хүнддэх ачаа.

Тэр тусмаа төрийн мэдэл дор үйл ажиллагаа явагдах бол мөрөөдөөд ч хэрэггүй. Энд улсын томоохон эрх мэдэлтнүүдийн хувийн эрх ашиг явж байх вий хэмээн хувийн зүгээс болгоомжлоод байгаа.

Ийм хэт туйлширсан зүйлс ярьж туйлдсан ард иргэдийнхээ тархийг угааж, сэтгэл зүйгээр нь тоглож байхаар гарт баригдаж, нүдэнд харагдах 2-3 төсөл хэрэгжүүлж ажилласан дээр байх. 14 төсөл хэрэгжүүлнэ гэдэг бол гадаадын санхүүжилт нэртэй өр. Бүтэлгүйтлээ гэхэд тэр их өрийг хэн төлөх нь ойлгомжтой…

“УБТЗ” ХНН: Энэ онд  32 сая тонн ачаа тээвэрлэх боломж байгаа
УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Киргиз Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ
Шатахууны тээвэрлэлтийг өдрийн цагаар хийх хүсэлтийг хотын дарга Х.Нямбаатарт хүргүүлжээ
“ХАРХОРУМ” олон улсын кино наадмын үеэр 15 улсын 22 киног үнэ төлбөргүй толилуулна
Зүрхний хэм алдалтын шинж тэмдэг ба ШАЛТГААН
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?