HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улаанбаатарт

“Хагас жилийн байдлаар 61 мянган автомашин Монголд орж ирснээс 59 мянга нь Улаанбаатар хотод явж байна”

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 08 сарын 01

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болжээ. Энэ үеэр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар тодруулсан байна. 

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн “Бүртгэлийн камерт өнгөрсөн долоо хоногт хамгийн багадаа 336 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон гэж бүртгэгдсэн бол ихдээ 478 мянга бүртгэгдсэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэж эхэлж байна. Ачаалал ихтэй гудамж, замуудын байршлыг гаргаж, түгжрэлийн уртыг тооцсон.

Түгжрэлд нөлөөлдөг 8-9 цэг байгаа бөгөөд үүнийг үе шаттай шийдвэрлэвэл үр дүнд хүрнэ. Мөн зарим замд нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалт хийснээр хөдөлгөөний эрчим сайжирсан” гэлээ.

Мөн “Энэ оны эхний долоон сарын байдлаар давхардсан тоогоор 261,254 тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчил гаргасан бол өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 410 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон” хэмээв. 

Олон улсад ашигладаг уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтын ангиллыг тооцоолох диаграммын аргачлалаар Улаанбаатар хотын төвлөрлийн бүсийн 54 уулзварын нөхцөл шаардлагыг тодорхойлжээ.

Энэ хүрээнд давхар түвшнээр зохицуулах шаардлагатай 26, тойрог замаар зохицуулах 23, гэрлэн дохиогоор зохицуулах гурав, зохицуулга шаардлагагүй хоёр уулзварын судалгаа гарчээ.

Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэх гарц нь их багтаамжийн нийтийн тээвэр гэдгийг тодотгож байв.

Түүнчлэн он гарснаас хойш буюу эхний хагас жилийн байдлаар 61 мянган автомашин Монголд орж ирснээс 59 мянга нь Улаанбаатар хотод явж байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Х.НЯМБААТАР: “Тавантолгой түлш” ХХК-ийг хуучин хэвээр үр ашиггүй ажиллуулах сонирхолтой бүлэг хүмүүс байна
“Талын түмэн адуу” арга хэмжээний ХӨТӨЛБӨР
Эмийн үнэ, эмийн сангийн байршлаа шууд хардаг боллоо
ТАНИЛЦ: Хүүхэлдэйн театрын нэгдүгээр сарын тоглолтын хөтөлбөр
Киану Ривз хивсэнд бүдэрч өвдгөө хугалжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?