HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Мөөгний салбарынхантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 10 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүнсний нэг чухал салбар болох Мөөг үйлдвэрлэлийн талаарх асуудлыг зөвлөлдөж, Монгол оронд байгаль орчин, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, нийгмийн хөгжилд үр өгөөжтэй мөөгний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх үндэслэл боловсруулах, байгалийн мөөгийг зөв таньж, зохистой хэрэглэх соёлыг хэвшүүлэх, шинжлэх ухааны үндэслэлийг олон нийтэд таниулж, соён гэгээрүүлэх, салбарын боловсон хүчнийг бэлтгэх, сургалтын материаллаг бааз, лабораториудыг бэхжүүлэх, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэх замаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд Мөөгний салбарын оролцоог нэмэгдүүлж, хүнсний таримал мөөгийг шинжлэх ухааны үндэстэй тарьж, ургуулах боломж бүрдүүлэх талаар Мөөгний салбараас баримтлах бодлого санаачилгыг  ярилцан:

Хүнсний мөөгний үйлдвэрлэл нь ХАА-н хаягдал бүтээгдэхүүнийг (сүрэл, модны үртэс, адууны хомоол, кофены шаар зэрэг) компост-хөрс болгон ашигладаг, хаягдалгүй технологитой үйлдвэрлэл гэдгийг онцлоод:

  1. Мөөг нь биеэ даасан аймаг болохын хувьд хууль, эрхзүйн орчинд шинэчлэл хийж, мөөгний хууль боловсруулах ажлыг эхлүүлэх
  2. Мэргэжилтэй боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, давтан сургах талаар бодлого, хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт мөөг судлалын хичээлийн хөтөлбөр нэмж оруулах
  3. Мөөгний эх омгийн лаборатори байгуулах – Монголдоо нутагшсан таримал мөөгний мицелийн эх омгийг хадгалж, хамгаалж үлдэх, мөн Байгалийн мөөгнөөс эмийн болон хүнсний хангамжийг сайжруулахад чиглэсэн шинэ төрөл зүйлийн мөөгийг монгол оронд нутагшуулан тарималжуулах золрилготой. Монгол улсад ургадаг эмийн болон хүнсний мөөгний химийн найрлага, биологийн идвэхит нэгдлийн судалгааг хийж, импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинжлэх ухааны үндэслэл боловсруулж мөөгний мицель үйлдвэрлэн, үйлдвэрлэгчдийг анхдагч мицелээр хангах нийгэм эдийн засгийн ач холбогдолтой.
  1. Монгол улсад мөөгний жишиг үйлдвэр байгуулах
  2. Монголд үйлдвэрлэсэн мөөгийг хүнсний жагсаалтад шинэ таримлаар нэмж оруулах, мөөгний үрийн материалыг мөөгний мицел (таримал мөөгний цэвэр өсгөвөр) хэмээн нэрлэх, өөрөөр хэлбэл жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь Мөөгний кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах тохиолдолд мөөгний үйлдвэрлэлийн өөрийн онцлогийг харгалзан төмс, хүнсний ногоо, нарийн ногоо, газар тариалангийн үйлдвэрлэлээс тусад нь авч үзэх,
  3. Мөөг үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа татварын болоод хөрөнгө оруулалтын, зээлийн асуудлыг шийдэх
  4. Цааш нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор  хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Тэгвэл Монгол улсад мөөгний үйлдвэрлэлийг өнөөгийн хурдацтай хөгжлийг дэмжсэнээр цаашид хүнсний мөөг, мөөгөн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломж бийг онцлон ярилцлаа.

ХХААХҮЯ

Мишель Обама: Би одоо өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх насандаа хүрсэндээ баяртай байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Монголын бүх ард түмний спортын наадам-2025 болно
Мөсний зузаан 5-45см нимгэн байна
Өнгөрсөн онд 30 улсын 2084 иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаажээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?