HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

“Идэвхтэй насжилтыг дэмжих” төвийн загварыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх боломжтой

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 10 сарын 03

“Идэвхтэй насжилтыг дэмжих” загвар төв байгуулах, үүнд шаардлагатай техникийн тусламж үзүүлэх “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны тусламж, үйлчилгээг хөгжүүлэх төсөл” 2022 оноос Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж эхэлжээ.

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалын яамны сайд Л.Энх-Амгалан Ахмадын асрамжийн төвийг түшиглэн хэрэгжих төсөлд шалгарсан “Ачлалт хүүхдүүд” асрамжийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Идэвхтэй насжилтыг дэмжих” төв гэхээр зарим хүнд байшин барилгаар төсөөлөгдөж магадгүй. Энэ төсөл нь төрийн болон төрийн бус байгууллага нэг баг болж, ахмадуудад цогц байдлаар үйлчилгээ хүргэх туршилтын загварыг гаргажээ.

“Ачлалт хүүхдүүд” асрамжийн төв хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмч нартай хамтран Сонгинохайрхан дүүргийн 11, 22-р хороонд оршин суух 1546 ахмадтай нэг бүрчлэн уулзан судалгаа хийсэн байна.

Ахмадуудыг амьдарч буй орчин, эдийн засгийн нөхцөл, эрүүл мэнд зэрэг үзүүлэлтээр гурван бүлэгт хувааж:

Нэгдүгээр бүлэгт асран хамгаалагчтай, эдийн засгийн боломжтой хүмүүс орж байгаа бол хоёрдугаар бүлэгт ганц бие мөн тодорхой хэмжээнд эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй ахмадууд багтсан байна. Харин гуравдугаар бүлэгт 139 ахмад настан багтаж, асран хамгаалагчгүй, асаргаа, сувилал, хүнс хоолны дэмжлэг хэрэгтэй хүмүүс оржээ.

Дэлхийн 30 гаруй улс оронд ашиглаж байгаа “Идэвхтэй насжилтыг дэмжих” төвийн үйлчилгээг үр дүнтэй болгохын тулд хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмч нар, асрамжийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд нэг баг болж ажиллах юм.

Төсөлтэй танилцаад, “Active Aging Hub” буюу “Идэвхтэй насжилтыг дэмжих” төвийн загварыг үндэсний хэмжээнд тогтолцоо болгон ашиглах боломжтой гэж харлаа. Цаашид ахмад настныг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхдээ асаргааны хувилбарт үйлчилгээг үзүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлэх, идэвхтэй насжилтыг дэмжих, санхүүгийн дэмжлэгийг нэн шаардлагатай ахмадуудад хүргэх бодлогыг бид хэрэгжүүлнэ. бүлэгт бид санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалын яамны сайд Л.Энх-Амгалан онцлов.

Бритни Спирс гэрээсээ үнэт эдлэлүүдээ хулгайд алджээ
ЦЕГ: Муудсан мах дахин боловсруулаад байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн
Чөлөөтийн тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ
Энэ оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
GenZ ажиглагч | Монголчууд “дасчихсан”
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | 10.000.000
GenZ АЖИГЛАГЧ
Osceola Magic баг хамгаалалтын үнэлгээгээр NBA G League-ийг тэргүүлж байна
Спорт
У.Хүрэлсүх ажлаа өгнө гэв. Одоо юу болох вэ
Улс төр
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?