HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Шинэ хичээлийн жил эхлээд 2-5 дугаар ангийн сурагчид нийт 156сая бодлого боджээ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 10 сарын 03

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалын яамны сайд Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхдаа Финландын “Эдүтэн” хөтөлбөрийн захирлуудтай уулзаж зөвхөн Монгол Улсын өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хүүхдүүдэд ордог үнэ өндөртэй хөтөлбөрийг төрийн өмчийн бүх сургуулийн 2-5 дугаар ангийн хүүхдүүдийн хөтөлбөрт оруулж байсан. Энэ хөтөлбөр нь хүүхдүүд тоглонгоо тоо бодож, өөр, өөрийн онцлог, хурдад тохирсон дасгал ажиллан хичээллэдэг.

Тэгвэл уг ажлын хүрээний дагуу Финландын “Эдүтэн” хөтөлбөрийн ерөнхий захирал Хэнри Мүүримаа, Хамтын ажиллагааны захирал Макке Леппанен, “Эдүтэн” хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгчидтэй дахин уулзаж үр дүнгийн талаар сонсож, ярилцжээ.

2022 онд анх Монгол Улсын боловсролын салбарт эхлүүлсэн Финландын Туркугийн их сургуулийн Эдүтэн хөтөлбөрийг санаачлагч эрдэмтэн, багш нар Монголд ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, зөвлөн тусалж ажиллаж байна. Энэ хичээлийн жилийн эхний нэг сар буюу дөрвөн долоо хоногийн хугацаанд Монгол Улсын 2-5 дугаар ангийн сурагчид маань нийт 156 сая бодлого боджээ. Энэ бол том үр дүн гэж онцлов.

Финландын сургалтын арга зүйгээр шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан төрөл бүрийн түвшний дасгал, даалгаврыг тоглонгоо гүйцэтгэхэд суралцагчид өөрт тохирсон олон ур чадварт суралцаж байгаа гэсэн үг юм. Хиймэл оюун ухаан дээр суурилсан энэхүү платформ суралцагчдын 750 гаруй чадварыг тэмдэглэн авч, өөрт нь тохирсон ялгаатай дасгал даалгаврыг санал болгон, багшид суралцагч бүрийн явцын талаар нарийн мэдээлэл өгч, багшийн ажлыг хөнгөвчилдөг зэрэг олон давуу талтай.

Суралцагчдын есдүгээр сарын платформд зарцуулсан дундаж хугацаа долоо хоногт 45 минут, гүйцэтгэсэн дасгал, даалгаврын тоо 187 байсан бол сүүлийн 7 хоногт 75 минут, 337 дасгал, даалгавар болж өссөн байна. Энэ нь дэвтэр дээр бодлого бодохоос 7 дахин олон бодлого бодож байна гэсэн үг аж.

К-Поп IVE хамтлаг Хятадын соёлыг клипэндээ хулгайлсан уу
ЦХХХ-ны сайд Н.Учрал Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтад оролцож байна
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийдийн чиглэлд хүндэтгэлийн жагсаал  явагдана
Сарьсан багваахай хүн төрөлхтөнд хамгийн хэрэгтэй амьтдын нэг
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?