HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Чимээгүй унгас өмхий гэдэг шиг суудалдаа шигдсэн “ТӨЛӨӨЛӨГЧ” дахиж хэрэггүй

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 09 сарын 27

Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн унаган оршин суугч, залуу бизнес эрхлэгчийн хувиар хотын төвд байнга оффис түрээслэдэг миний хувьд энэ хотод хөгжил битгий хэл ариун цэврийн стандарт ч тогтож ядан байгаад ихээр бухимддаг. Өглөө эрт халуун кофегоо бариад Blue Sky зочид буудлын зүүн талаар алхаж өнгөрөхөд л тэвчихийн аргагүй өмхий үнэртдэг. Хүний бүтэн нэг өдөр ямар байдлаар өрнөх нь өглөөг хэрхэн эхлүүлж байгаагаас шалтгаалдаг шүү дээ. Гэтэл бүх л бүтэн улсын нийслэлийн төв хэсгээр алхахдаа өдөр бүр хог үнэрлэж байгаадаа үнэхээр гутардаг. Эргэн тойронд ямар ч хөдөлмөрч, эрч хүч ундарсан, хийж бүтээх сэдэл төрүүлсэн тохижилт, үйл ажиллагаа байхгүй. Тоосонд даруулсан хиймэл цэцэгс, хэн ч ухаж ойлгоогүй үлдсэн ухамсрын хөшөө, догбуги зардаг явуулын машин .. Урамгүй. Ер нь бол манай хотын уур амьсгал өглөөгүүр хаягдсан, сүйрсэн усан онгоц шиг л байдаг. Онгорхой газар ховор, ажилдаа яарч яваа хүн тийм ч их биш, шөнөжин архидалт болсон газрууд өмхий хогоо гаргаад тавьчихсан, бөөлжис нус шүлс … “Амьдрал сайхан” гэдэг дуу сонсоод гарсан ч бачимдаад, гэр лүүгээ буцаж зугтмаар санагдах шахуу. 

Нэг л тийм зэвхий, хиртэй. Санаснаар бүтдэг бол хотоо хөөсрүүлээд, төмөр угаалтуураар зад угаахсан гэж бодохоор. Гэтэл нийслэлийн иргэдийг төлөөлдөг 45 төлөөлөгч нь хаана, юу хийж яваа юм мэдэхгүй. Чимээгүй унгас өмхий гэдэг шиг иргэдийн өмнө хамгийн хариуцлагатай үүрэг хүлээдэг хэрнээ хумсаа нуусан муур шиг л суудалдаа шигдээд. Хотын дарга нь хэвийн байгаа замыг хуулж солиод л, шинэ бродюрыг шинээр сольж, хачин сонин мэдэгдэл гаргаж, утсаараа шууд дамжуулалт хийж, таарсан хүн бүхнээ загнаад л. Ажлаа мэддэг, яаж хийх арга замаа олж чаддаг биш дөнгөж очоод ажлаа сурдаг, туршилт хийдэг юмуу гэмээр. Санаа нь гэвэл, удирдаж байгаа улс нь ийм тогтворгүй, идэвхгүй, сулбагар байхаар яаж гүйцэтгэж байгаа хүмүүс чанар, стандартын тухай бодохов дээ. Тусгаар тогтносон улсын төв нийслэлийг хөгжүүлнэ гэдэг хэн хүссэнийх нь барьж аваад хийдэг ажил биш ажээ. 

Сонгууль болж байгаагийнх хэлье. Гурван хүүхэдтэй, гадаадад сургууль төгссөн, гоё хоббитой, төрд удаан ажилласан, царайлаг, соёлтой харагдсан нэгэн байя л даа. Танд хамаг гоё сайхнаа цахим орчинд үзүүлээд л. Намын дарга нар нь магтаж, тэнгэрт нисгэж гар бариад л. Мөнгө хаяж хэвлүүлсэн сэтгүүл, зурагт хуудас, цахим орчинд ганган дэгжин маркетинг хөврөөд л. Тэглээ гээд таныг төлөөлж чадах уу. Таны гэрийн хажууд хур хогийн цэг байхад тэр хүн цэвэрлэе гээд бичиг цаас бариад танай гудамж, танай орцны айлын хүмүүсийн өмнөөс явж чадах уу. Улаанбаатарт амьдарч байгаа хүүхдүүд хордож байна гээд арга саам хайх уу. Цэцэрлэг, сургууль нь хол байна гээд дээд албан тушаалтнаасаа хүртээмж нэхэж чадах уу …

Жорлонг яаж шийдэхийг мэддэг. Ядаж интернетээс хайгаад харчихдаг. Монгол гэрийг яаж дулаалж болохыг гадарладаг. Хөрс, ус, агаар, дуу чимээний бохирдлыг ялгадаг. Химийн элемент, физик шинж чанарыг таньдаг. Дэлхийн хөгжингүй хотуудад очиж үзсэн, судалж байсан. Инженерийн зураг төсөл хараад багцаа авчихдаг. Эрчим хүчний тухай ойлголттой. Нэг тийм амьдралд ойр, хүний төлөө гэсэн сэтгэл ундардаг Монгол хүн байдаг даа. Яахав, мөнгөгүй, дагаж явах даргагүй. Сайн илтгэл тавьж чаддаггүй, фэйсбүүк дээрээ олон дагагчгүй байж болно. Угаас энэ бүхэн чинь ажил хийж чаддаг эсэхийг илэрхийлэхгүй шүү дээ. Тэгэхээр төлөөлөгчөө сонгохдоо эрүүл оюун ухаанаар шинжиж, хүн чанарыг нь шүүрдэж сонгоорой. Заавал ..

Таны овог нэр, хаяг хэн нэгний улс төрд орох хэрэгсэл байж болохгүй юм шүү. Энэ улсын нутаг дэвсгэр дээр амьдарч л байгаа бол нийслэл, орон нутгийн сонгууль иргэн бүрд хамаатай. Та тэсч үлдэж болно оо .. Таны эргэн тойрны улсууд тэсч байж болно. Гэхдээ таны хүүхэд энэ хотод тэмцэж амьдарч чадах уу. Таны хүүхэд насанд хүрэхэд, ээж аав болоход, таныг байхгүй болсон цаг мөчид амьдрахад энэ улс, энэ хот, энэ аймаг аюулгүй, асуудалгүй юу. Та үлдээж чадах уу. Тийм бол хамаа алга аа. Ажил амьдралаа бодоод, залхуутай энэ сэдвээс тойрч дөлж яв. Харин яг одоогийн нөхцөл байдалд өөрчлөлт хэрэгтэй гэж бодож байвал анхаарлаа хандуул. Одоо оролцохгүй бол оройтно …

АНХААРУУЛГА | Цахим орчинд “байр түрээсэлнэ” гэх зар байршуулж, олон иргэдийг залилж байна
Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын тухай мэдэх ёстой зүйлс
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана
Карл Лагерфельдийн амьдарч байсан тансаг харшийг худалдана
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?