HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Карл Лагерфельдийн амьдарч байсан тансаг харшийг худалдана

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 04 сарын 03

Германы нэрт загвар зохион бүтээгч агсан Карл Лагерфельдийн Франц улс дахь амьдарч байсан тансаг харшийг худалдахаар болжээ. тус харш нь Парисаас холгүй байрладаг ба долоон унтлагын өрөөтэй, нийт 500 м² талбайтай аж. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн мэдээлснээр түүний байшин өнөөдрийг хүртэл анхны тансаг хийц, байдлаа хадгалсан хэвээр байгөө бөгөөд ердөө 2.7 сая еврогоор үнэлсэн нь үнэ цэнтэй хувийн харшийн хувьд маш хямд гэдгийг онцолжээ.

Харшийг анх 1749 онд нэгэн сурвалжит гэр бүлд зориулан барьсан бөгөөд 1930-аад оны үед Францын кино жүжигчин Рэнэ Сэн-Сир амьдарч байжээ.

Францын кино жүжигчин Рэнэ Сэн-Сир

Харшийн эзэмшлийн түүхэнд мөн онцлох нэрс бий. Карл Лагерфельд 1998 он хүртэл бараг 10 жилийн хугацаанд уг байшинд амьдарч, тухайн үед Chanel брэндийн зураг авалтыг хүртэл зохион байгуулж байжээ. Түүний дараа Монакогийн гүнж Каролина гэр бүлийн хамт зургаан жил амьдарч байсан.

Монакогийн гүнж Каролинын гэр бүл

Мөн Монакогийн хааны гэр бүлийн гишүүн, соёл, загварын ертөнцөд нөлөө бүхий орчин үеийн эмэгтэйчүүдийн нэг Шарлотт Казирагиийн бага насандаа байшингийн ханан дээр зурсан зургууд болон зарим урлагийн бүтээлүүд одоо ч хадгалагдан үлджээ.

Шарлотт Казираги (Charlotte Casiraghi)

Одоогийн эзэмшигч нь 2014 онд уг харшийг Монакогийн гүнж Каролинагаас худалдан авсан ч нэрээ нууцлахыг хүссэн байна.

Патрик Маурьес “Karl Lagerfeld: A Life in Houses” номдоо түүнийг нэг хэв маягт баригддаггүй, үргэлж шинэ орон зай эрэлхийлдэг хүн байсан хэмээн тодорхойлсон байдаг. Лагерфельд өөрөө ч “Хамгийн сайхан байшин бол хэзээд дараагийн шинэ байшин байдаг” хэмээн хэлж байжээ.

АНУ-ын зарим хэсэгт 40 градус давж халж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байна
НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Түгжрэл зөвхөн зам дээр байдаггүй
Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна
НИТХ-ын дарга А.Баяр дэлхийн аварга “Royal dance” клубын бүжигчдийг хүлээн авч уулзлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?