HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Би “бетонон ширэнгэн ой”-д тав тухгүй, айж амьдардаг

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 26

Би “бетонон ширэнгэн ой” болсоор байгаа дүүрэгт амьдардаг.

Би Сүхбаатар дүүргийн оршин суугч. Манай дүүргийн маш олон хороо нийслэлийн дахин төлөвлөлтөд орж байгаа. Тиймдээ ч орон сууц, хотхонууд өрдөг тоглоом шиг л хагас жилийн дотор баригдаж дуусаад иргэдийг орон сууцжуулж байна. Гэвч ямар ч стандарт, зохион байгуулалтгүйн улмаас иргэдэд хамгийн ээлгүй хот, аюултай амьдрах орчныг бий болгосоор л… 

Энд хэн хамгийн их хохирч байгаа гээч…

Нэг байраас ердөө 30-40 метрийн зайд нөгөө байр. Тэр голд нь хүүхдийн тоглоомын талбай. Тоглоомын талбай ч гэж дээ таобаогоос хамгийн хямдаар авч болох гулсуур, байнга гинж нь тасардаг хоёр савлуур тэгээд л болоо. За тэгээд нийслэлд авто зам дээрээ багтдаггүй машинууд грашдаа багтахгүй, гараад гаднах зогсоол ч байхгүй. Тэгээд л арга ядсан жолоочид явган хүний замыг эвдлэн барин, бүр цаашлаад хүүхдийн тоглоомын талбай руугаа шахаад зогсчихдог. Хүүхдүүд бөмбөгөөр эсвэл хөөцөлдөж тоглож байхдаа өнөөх машинуудыг цохиж, мөргөснөөс хавиар нэг дохиолол ажиллаж түгжээтэй хотын, стресстэй дүүргийн, давчуу байрны ууртай ах, эгч гарч ирээд бүлтийсэн жаахан хүүхдүүдийн толгойг нь эргэтэл загнах нь хамгийн аймар. 

Оршин суух иргэдийн тоо нэмэгдэж байгаа ч орчин нь улам л “зэрлэгшиж” байгаа нь нийслэлийн хот төлөвлөлт, хороо дүүргийн газар зохион байгуулалтын хариуцлагагүй байдал.. Өдөр шөнөгүй хүнд даацын машин зөрөлдсөн шороон замуудын тоос тортгон дунд тохойн чинээхэн хүүхдүүд гүйж явахыг харах харгислал шиг санагддаг. Дээрээс нь тэдгээр мянга мянган хүүхдүүдэд сургууль, цэцэрлэгийн хомсдол үүсэж боловсролын тэгш бус хүртээмжийн харгайг үүрүүлсээр… Бас хэдэн хүүхэд цэцэрлэггүйн улмаас цоожтой хаалганы цаана үлдэж амь нас эрүүл мэндээрээ хохирдгийг бодохоор тэр чигээрээ “буруу гагнагдсан чагтан түгжээ” мөнөөсөө мөн.  

Стандартаа ягштал мөрддөгсөн бол бидний ирээдүй эрсдэлд орохгүй, одоогоороо амар тайван аюулгүй орчинд амьдарч байх байсан. Гэвч одоо улс төрийн шийдвэр гаргах түвшинд шат шатны авлигал, хээл хахууль цэцэглэснээс болж ногоон байгууламж ч үгүй бетонон хороод сүндэрлэж нар ч үзэгдэхгүй “уйтгартай саарал хот” өргөжин тэлсээр байгаа нь харамсалтай.  Бүх стандарт бус зүйлс нүдэн дээр дээр ил байхад шаардлага тавьж байгаа ч хүн алга. Хүний амьдрах орчныг аюултай, аз жаргалгүй, стандартгүй барьж бас хүлээн авч байгаа хүмүүс нь хариуцлагаа хүлээ. 

Би “бетонон ширэнгэн ой”-д тав тухгүй, айж амьдардаг…

Нэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь
Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллыг орон сууцжуулах байршлууд
ЦАГ АГААР | Улаанбаатарт өдөртөө -17 хэм хүйтэн
Мишель Обама: Би одоо өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх насандаа хүрсэндээ баяртай байна
Алба хаагчид дөрвөн иргэний амь насыг аварч, 89 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?