HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

ӨНӨӨДӨР | Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 01 сарын 01

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг 2024 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ. 

Хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ЭЗХЯ-ны зүгээс хуульд заасан журмуудыг боловсруулж, олон улсын байгууллагууд, Засгийн газрын гишүүд, олон нийтийн саналыг тусган Засгийн газраар батлуулсан билээ. ТХХТ-ийн хуулиар хувийн хэвшлийн оролцоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаа зах зээлийг тэлэх, урт хугацаанд тогтвортой, харилцан үр ашигтай хамтран ажиллах, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар өрсөлдөөнийг бий болгож, иргэдэд хүрэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зэрэг хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн хөгжлийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлж байна.

Уг хуулийн тухай Эдийн засаг хөгжлийн дэд сайд Г.Түвэндорж “Энэ хууль бүх салбарт хэрэгжих боломжтой. Тэр дундаа бүтээн байгуулалтын салбарын ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийж болно. Энэ хууль өмнөх концессоос ялгаатай нь төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр хийлгүүлэх боломжийг нээж байгаа юм. Төрийн албан хаагчдын тоо 200 мянга давчихлаа. Дийлэнх нь төрийн үйлчилгээний ажилтан. Оффис цэвэрлэгээ, харуул хамгаалалтаа хүртэл төр өөрөө хийдэг. Үүнийг олон улсын жишигт нийцүүлээд хувийн компаниар хийлгэдэг болох боломжтой. Жишээ нь, Чингэлтэй дүүргийн таван сургуулийн менежментийн үйл ажиллагааг нэг хувийн компани улстай 20 жилийн хугацаатай гэрээ хийгээд гүйцэтгэх боломжтой. Бизнесийн байгууллага ашигтай, урт хугацаанд ажиллахын тулд чанаргүй, нүд хуурсан нэг удаагийн зүйл хийхгүй. Цаашлаад харуул хамгаалалт, хоол, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ зэрэг аж ахуйн ажлыг төр хийхийн оронд хувийн хэвшил хийгээд явдаг систем рүү орвол илүү үр дүнтэй. Улсын сургуульд жил бүр засвар хийдэг. Зарим аймагт шинээр ашиглалтад орсон сургууль гурван жил болоод цууралт өгч, анги хүлээж авах боломжгүй болж байна. Тэр хэмжээний чанаргүй, стандартгүй барьж байгаа хэрэг. Жил бүр засахаас хойш гэсэн сэтгэлгүй хандлага. Харин аймгийн бүх сургуулийн засварыг нэг хувийн компанид өгвөл тэр хоёр гурван ажил хийхгүй. Хувийн хэвшил чанаргүй ажил хийж өөрсдөөсөө зардал гаргахыг хүсэхгүй шүү дээ. Аж ахуйн ажлыг чаддаг хувийн хэвшил нь гүйцэтгээд, харин төр боловсролын чанар дээр анхаарч, сайн багш бэлдэх ёстой. Энэ хуулийн гол зорилго нь иргэд чанартай төрийн үйлчилгээ авах. Төрийн үйлчилгээний ажлыг хувийн хэвшилд чанартай үзүүлэх. Төр бүх ачааг нуруун дээрээ үүрэхийн оронд хувийн хэвшилтэй хамтрах. Эдгээр хамтралын хүрээнд төсвийн хэмнэлт гарах ач холбогдолтой. Төр, хувийн хэвшил, иргэд олон нийт гээд гурван талд бүгдэд нь ашигтай, сэтгэл ханамжтай байх зарчим барьж боловсруулсан хууль” гэдэг байр суурь илэрхийллээ. 

Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
“Рапид Хурд” хорооллын зүүн талаас урагш “Ривер гарден” хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина
“Оюутолгойд 100 хувь монгол хүн, ажиллах ёстой”
ӨНЦӨГ | ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮД БА МЕГА ТӨСӨЛ
Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 188 метр шугам хоолой угсарч дууслаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?