HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Цахилгаан скүүтер, суррон дугуй, моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг боллоо

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 06

Хууль зүй, дотоод хэргийн яам цахилгаан скүүтер, суррон дугуй, моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтлийг судалж, эрх зүйн орчныг сайжруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр буюу (2024.09.05) зохион байгууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны зургаадугаар сарын 06-ны өдрийн хамтарсан тушаалаар цахилгаан скүүтер, суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийг судалж, эрх зүйн орчныг сайжруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг дээрх төрлийн тээврийн хэрэгслийн олон улсын болон дотоодын нөхцөл байдал хууль эрх зүйн зохицуулалтыг судалж, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зам тээврийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлуулах болон Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг санал дүгнэлтийг гаргаад байна.  

Тус хэлэлцүүлгийн үр дүнд

  1. Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, шүүмж, зөвлөмж, дүгнэлтийг Ажлын хэсгийн судалгаанд нэгтгэж, хуулиар хүлээсэн чиг үүрэг бүхий байгууллагуудад хүргүүлнэ.
  2. Шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох төсөл боловсруулж, шийдвэрлүүлнэ.
  3. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам тээврийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн ажлын алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дотоод хэргийн их сургууль, Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоо ТББ, цахилгаан скүүтер, суррон дугуйн худалдаа, түрээслүүлэгч байгууллагын төлөөлөл болон Ажлын хэсгийн гишүүд оролцлоо.  

ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

Аврагчдын олон улсын сургалт, семинарт хамрагдаж байна
3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно
Маргааш | Эдгээр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно
“Монголын боловсролын хувирган өөрчлөлт-2024” үндэсний чуулган эхэллээ
Мэдээлэл зүйн хичээлийг дэмжиж компьютерын танхимыг БНСУ-ын жишгээр тохижууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?