HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

ЗӨВЛӨГӨӨ | Хөлдөлтийн үед авах арга хэмжээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 12 сарын 14

Хөлдөлтийн үед ямар арга хэмжээ авах, илрэх шинж тэмдгийн талаар мэргэжлийн байгууллагаас дараах зөвлөгөөг өгч байна.

Хөлдөлт гэдэг нь нам температурын улмаас хэсэг газрын арьс, улмаар эд эрхтнүүдийн цусан хангамж алдагдаж хүйтэнд хайрагдсанаас арьсны бүтэц өорчлөгдөхийг хэлнэ.

Биеийн захын хэсгүүд болох гар, хөлийн хуруунууд, чих, хамар, хацар, эрүү, гар, хөлийн үзүүр ихэвчлэн хөлддөг.

Хөлдөлтийг арьсыг гэмтээсэн байдлаас нь шалтгаалж дараах 3 зэрэг болгон ангилдаг. Тодруулбал, хөлдөлтийн зэрэг, арьсыг гэмтээсэн байдал, илрэх шинж тэмдэг. 

1-р зэрэг

Арьсны өнгөц давхарга гэмтэнэ

Арьсны өнгө цайж хөхөлбөр туяатай болсон хэсэг нь бадайрна

2-р зэрэг

Арьсны өнгөц болон жинхэнэ арьс гэмтэнэ

Арьсны өнгө цайж, хөхөлбөр туяатай болно

Цэврүү үүсч, хавдаж эхэлнэ

3-р зэрэг

Арьсны бүх давхарга гэмтэнэ

Арьсны өнгө цайж хөхөлбөр туяатай болно

Цэврүү үүсч, чинэрч мэдээгүй болно

Хөлдөлтийн үед арьсанд гарах дээрх өөрчлөлтүүдээс гадна ерөнхий шинж тэмдгүүд илэрдэг.

Шинж тэмдэг:

Даарч, чичирсэн.

Бүх биеийн болон мөчдийн арьс биржийсэн / галууны арьс шиг/

Судасны цохилт олширсон / 1 минутанд 80-аас дээш /

Хөлдсөн хэсгийн арьсыг тэмтрэхэд хүйтэн, хатуурч зузаарсан мэт байна.

Мөчид хөлдвөл хөдөлгөөн нь хязгаарлагдана.

ОСГОЛТ /биеийн температур буурах/

Осголт гэдэг нь хүйтэн, нойтон, салхи, шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн ерөнхий дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ. Осголтын үед яаралтай арга хэмжээ авахгүй бол үхэлд хүрэх аюултай.

Осголтыг хэрхэн таних вэ

Биеийн температур 33 С хүртэл буурах:

Маш их даарч, чичирсэн.

Арьсны өнгө нилэнхүйдээ цайж, хөхөлбөр туяатай болно.

Барихад маш хүйтэн байна.

Хөдөлгөөн хязгаарлагдаж, явах хөдлөхөд бэрхшээлтэй болсон.

Нүд нь гөлөрсөн.

Судасны цохилт цөөрсөн / 1 минутанд 60-аас доош /

Нойр их хүрч, нойрмоглоно.

Ухаан санаа өөрчлөгдөнө.

Харин биеийн температур 30С хүрч буурахад ухаан алдаж үхэлд хүрдэг.

АНХНЫ ТУСЛАМЖ

1. Амьсгал, судасны цохилтыг шалгана.
2. Гэмтсэн хүнээ салхи, бороо, цасан шамарга, чийгтэй орчноос холдуулж хуурай, дулаан газар аваачина.
3. Хөлдөж осгосон хүнийг аль болох өөрөөр нь явуулахгүй, хөдөлгөхгүй байхаар зөөвөрлөнө.
4. Хөлдөж осгосон хүнийг босоо байрлалд байлгана.
5. Хүйтэн, нойтон хувцсыг тайлна.
6. Дулаан хөнжилөөр хучиж хэвтүүлнэ.
7. Дулааныг барихын тулд толгойг хучина.
8. Хэрвээ ухаантай байвап халуун юм уулгана..
9. Дулаацуулна.

Тусламж хэрэгтэй болсон хүнийг хоёр янзаар дулаацуулж болно.

Шууд биеийн дулаан хэсгээр хүрэлцүүлэх. Жишээ нь, хөлдсөн гар, хөлийг анхны тусламж үзүүлэгч та өөрийн биеийн дулаан хэсэгт наан дулаацуулах /суга, хэвлий гэх мэт/, хамар, чих хөлдвөл дулаан гараар барьж дулаацуулах.

Гадны зүйлээр буюу бүлээн жин, шилтэй ус зэргийг том судасны цэгүүд дээр тавих. Хөлдсөн гар хөлийг биеийн дулаантай ойролцоо буюу 36.5-37С -ын температуртай бүлээн усанд дүрнэ. Хөлдсөн хэсгийг аль болох дулаацаж гэстэл дүрнэ.

Цэвэр боолт хийх арга: Хэрвээ хөл, гарын хуруунууд хөлдсөн бол хуруунуудын хооронд ариун жийргэвч хавчуулж бооно. Мөн шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж дуудах буюу ойролцоох эмнэлэгт хүргэнэ.

Эх сурвалж: Хан-Уул эрүүл мэндийн төв

ОРОН НУТАГТ ЭМЧ ДУТАГДАЛТАЙ БАЙГАА УЧИР 318 РЕЗИДЕНТ ЭМЧИЙГ ТОМИЛОН АЖИЛЛУУЛНА
Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ 
Таны аюулгүй байдал-таны гарт
ЗӨВЛӨМЖ | Цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт ХОЁРООС доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийгээрэй
Хяналтын инженерийн зөвшөөрөлгүйгээр авто зам барьсан “Баян өлзийт зам” ХХК-ийг хар жагсаалтад оруулж, хуулийн хариуцлага тооцно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?