HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Хуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 02

Прокурорын байгууллага 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,905 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,751 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 987 хэрэг шинээр нээж, 518 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 217, Өмчлөх эрхийн эсрэг 125, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 108, Хүрээлэн байгаа орчны эсрэг, Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 14, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 7, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Авлигын эсрэг 4, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 2, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг 1 хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

– В.М, Г.М нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн болон бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийн албан татварын ногдлыг бууруулан тооцож, бүртгэл үүсгэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,

– М.Д, Т.Б, О.С нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа судалгааны мэдээлэл цуглуулах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллахдаа ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, нэр бүхий компанийг шалгаруулж, 130 сая төгрөгийг төсөвт өртөг бүхий гэрээ байгуулан бусдад давуу байдал бий болгосон, хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

– Гадаад улсын иргэн Ч.Ю, Ю.Ш нар нь санаатай нэгдэж гадаад улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай нэр бүхий компанийн 74 хувийн хувьцааг хуурамч баримт бичиг ашиглан нэр дээрээ шилжүүлэн авч, бусдад 694,4 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

– Ц.П нь Эрүүл мэндийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/408 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтаагүй, НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын IV жагсаалтад багтсан нэр бүхий эмийг хууль бусаар худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 1 /Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импорлох-ханган нийлүүлэх, худалдах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,

– А.Ж нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг “өвс” гэх нэршилтэй олсны ургамлыг түүж бэлтгэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

– Э.Н нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг синтетик каннабинойдийн бүлэгт багтах бодисын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар, Н.Х, Э.М, О.Ц нар нь дээрх төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ. 

Тэсвэрлэх чадвар, тэнцвэрт байдал, хөгжил цэцэглэлтийн хөшүүрэг – Эрүүл газартай байхын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага чуулна
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ | 60 жилийн дараа олдсон нэгэн цүнх
Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад сүрьеэ өвчнийг богино хугацаанд оношлох ЖЕНЕЭКСПЕРТ ШИНЖИЛГЭЭГ нэвтрүүллээ
Нөөцийн махыг 375 цэгээр худалдаалж байна
Төмөр замын дээд сургуулийн хойно үерийн хамгаалалтын далангийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?