HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

ӨНӨӨДӨР | “ЦАЙНЫ ИХ ЗАМ” үзэсгэлэнг дэлгэлээ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 04

Монгол улс, БНХАУ, ОХУ-ын нутаг дэвсгэрээр нийтдээ 14 000 км үргэлжилдэг “Цайны их зам”-ын түүх, цайны соёлыг Монголын үзэгчдэд таниулах зорилгоор БНХАУ-ын Хүбэй мужийн музей, Монголын Үндэсний музей хамтран “Цайны их зам” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж үзэгч олонд толилуулж байна.

Хүн төрөлхтний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн эртний худалдааны замын нэг “Цайны их зам” нь олон улс орны янз бүрийн соёлыг холбож, зам дагуух газар орон бүрт өвөрмөц түүх, соёлыг бий болгосон “Торгоны их замын”  дараах чухал зам юм. Хятадаас эхлэлтэй цайны замын өртөө хотууд, Хятад, Монгол, Оросын цайны өв соёл, түүхийн дурсгал, цайны замаар тээвэрлэгдсэн соёлын уламжлалыг бүхэлд нь илэрхийлэх гэрэл зураг, тайлбар бичвэр, баримтат кино бүхий тусгай үзэсгэлэнг Монгол улсад анх удаа зохион байгуулж байна.

Хятадын Фүжянь мужийн Ү’й уулсаас эхлэн Жянши, Анхуй, Хунань, Хүбэй, Хэнань, Шаньси, Хубэй, Өвөр Монгол зэрэг есөн муж, Монгол орны уудам говь тал Их Хүрээ, Маймай хот, Улиастай, Ховд, Алтанбулаг улмаар Оросын Санкт-Петербург хот хүртэл замнадаг цайны замын соёл нь өвөрмөц түүх, уламжлалыг хүн төрөлхтний түүхэнд оруулсан юм.  

БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд уг үзэсгэлэнг хоёр улсын музей хамтран зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнг БНХАУ-ын Хүбэй мужийн соёл, аялал жуулчлалын газар санаачлан, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Хятадын урлагийн үзэсгэлэн, Чиби шахмал ногоон цайны музей, Хүбэй цай групп, Жаоличао цайны үйлдвэр, Ичан Цай ХХК, Хүбэй Чаншэнчуань цай хангамж ХХК тус тус дэмжин ажиллав. 

Энэхүү үзэсгэлэн нь 2024 оны есдүгээр сарын 04-ны өдрөөс аравдугаар сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

ССАЖЗЯ

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдөр, маргааш зохион байгуулна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхав
ТАНИЛЦ: Монголын сайхан бичигтэн-2023” уралдааны дүн
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ
Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?