HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

ТАНИЛЦ: Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 01 сарын 05

Цаг уурын байгууллагын мэдээлснээр сарын эхээр ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар дунджаас 3-5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар

Энэ сард агаарын дундаж температур Ховдын өмнөд болон Говь-Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас -3-5°С-аар дулаан, бусад хугацаанд олон жилийн дунджаас -3-5°С-аар хүйтэн байх төлөвтэй. Нэг болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэж, зарим газраар цасан шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар

Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн хур тунадас нийт нутгаар дунджийн орчим төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас -2-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-5°С-аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэж, зарим газраар цасан шуурга шуурна.

Зүүн аймгуудын нутгаар

Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг болон Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас 1-2°С-аар хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхний арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 2-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 2-4°С-аар хүйтэн байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

С.Лхагвадорж: Нийгмийн даатгалын байгууллагаас “ИТГЭЛЦЛИЙН АЯН”-ыг зарлалаа
Кино урлагийн хамгийн аймшигтай 10 МӨЧ
ӨНӨӨДӨР | Байнгын хороодоор хэлэлцэх асуудлын жагсаалт
Архины хамааралд орсон хүнд илрэх ШИНЖ ТЭМДГҮҮД
Хувьцаат компаниуд 480 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?