HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Дэлхийн хамгийн уртад тооцогддог хараагүй сурагчдын шалтгалт 13 цаг үргэлжилдэг

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 11 сарын 19

Жил бүрийн арваннэгдүгээр сард Өмнөд Солонгос улс бүхэлдээ зогсдог. Энэ бол тус улсын алдарт их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт Сүнүн (CSAT)-ийн өдөр юм. Тус өдөр дэлгүүрүүд хаагдаж, онгоцны нислэг хүртэл чимээгүй байхын тулд хойшлогддог. Хотын өглөөний хөдөлгөөн хүртэл шалгалт өгч буй сурагчдад зориулан удааширдаг.

Энэ жил улсын хэмжээнд 550 мянга гаруй сурагч Сүнүний шалгалтад оролцохоор бүртгүүлсэн нь сүүлийн долоон жилийн хамгийн өндөр тоо болжээ. Ердийн сурагчид Солонгос хэл, Математик, Англи хэл, Нийгэм эсвэл Байгалийн ухаан, нэмэлтээр гадаад хэл, мөн Ханжа (сонгодог хятад үсэг)-ийн даалгавар гэсэн 200 орчим асуултад хариулдаг. Энгийн сурагчдын хувьд шалгалт 08:40 цагт эхэлж 17:40 цагт дуусдаг. Найман цагийн урт марафон болдог. Харин харааны бэрхшээлтэй сурагчдад нийт хугацааны 1.7 дахин урт хугацаа олгодог. Хэрэв нэмэлт хичээл сонгосон бол шалгалт 21:48 хүртэл үргэлжилдэг буюу нийтдээ 13 орчим цагийн турш үргэлжилдэг. Оройн хоолны завсарлага гэж байдаггүй. Брайль үсгийн шалгалтын материал нь энгийн хувилбараас 6–9 дахин зузаан тул хуудасны тоо ч асар их байдаг.

Сөүл дэх Хараагүй хүүхдүүдийн “Ханбит” сургуулийн 18 настай сурагч Хан Донхён энэ жил хамгийн урт хувилбарыг өгөх нэгэн юм. Боловсролын яамны мэдээллээр, өнгөрсөн жил улсын хэмжээнд нийт 111 хараагүй сурагч шалгалтад орсон бөгөөд үүнээс 12 нь бүрэн хараагүй байжээ.

Донхён төрөлхийн бүрэн хараагүй, гэрэл ч ялгахгүй. Тэр шалгалтад брайль үсгийн ном болон дэлгэц уншигч компьютер ашиглан оролцоно. Тэрбээр, “Шалгалт маш урт тул үнэхээр ядардаг. Гэхдээ онцгой арга гэж үгүй, зүгээр л төлөвлөгөөгөө дагаж, биеийн байдал, тэсвэр тэвчээрээ хянах л чухал” хэмээн хэлжээ. Түүний хувьд хамгийн хүнд хэсэг бол солонгос хэлний шалгалт. Энгийн сурагчийн хувилбар 16 хуудастай бол, брайль хувилбар нь 100 орчим хуудас байдаг. Дэлгэц уншигч программ ашигласан ч, сонссон мэдээлэл нүдээр харсан шиг хадгалагддаггүй тул бүхнийг ой санамждаа тогтоох шаардлагатай болдог.

Математикийн хэсэг ч ялгаагүй төвөгтэй ба график, хүснэгт, тэмдэглэгээг зөвхөн хурууныхаа үзүүрээр уншиж ойлгох хэрэгтэй. Гэсэн ч тэр “өмнөх жилүүдээс илүү хялбар болсон” гэдгийг онцлов. 2016 оноос хойш тэд брайль тэмдэглэгч “Хансонэ” төхөөрөмж ашиглахыг зөвшөөрсөн байна. “Ердийн сурагчид харандаагаар бодлогоо бичдэг шиг, бид брайль дээр тооцооллоо оруулж хянадаг” гэж Донхён тайлбарлав.

Хараагүй сурагчдын хувьд хамгийн том сорил бол урт шалгалт биш, харин сурах материалын хүртээмж юм. Олон нийтийн хэрэглэдэг сурах бичгүүд, онлайн хичээлүүд брайль хувилбартай байдаггүй. Хичээлүүдийн ихэнх нь зураг, диаграмм дээр тулгуурладаг тул аудио хувилбар хангалтгүй.

Төрөөс гаргадаг EBS шалгалтын бэлтгэл материалуудын брайль хувилбар ихэд хоцорч гардаг тул, хараагүй сурагчид бусдаасаа хэдэн сарын дараа буюу наймдугаар сараас хойш л авч чаддаг. “Ердийн сурагчид EBS номоо 1–3 сард авдаг бол бид найм, есдүгээр сард л авдаг” гэж Жонвон хэлэв. Донхён ч мөн адил саналтай байв. “Брайль материал шалгалтаас ердөө 90 хоногийн өмнө л гарсан. Илүү хурдан болгоосой гэж байнга боддог” гэсэн юм.

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан эдгээр материалыг гаргадаг Үндэсний тусгай боловсролын хүрээлэнгээс боломжит бүх арга хэмжээг авч, тусгай хэмжээтэй хэсэгчилсэн хэвлэл гаргаж байгаа тухайгаа мэдэгджээ. Гэсэн ч “Хараагүй иргэдийн холбоо” энэ асуудлыг засгийн газарт дахин дахин тавьж, “брайль хувилбарыг бүх сурах бичигт цаг тухайд нь гаргах”-ыг шаардан Үндсэн хуулийн гомдол гаргахаар төлөвлөж байна.

BBC news 

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс айлуудын янданг хөөлж, ханан пийшин, зуухны гэмтлийг засварлаж байна
Грэммийн шагнал хэрхэн тодорхойлогддог вэ
Ховд аймгийн Дарви суманд газар хөдлөв
Улаан бурхан өвчнөөс сэргийлэх 7 энгийн дадал
G-Dragon, Lee Joo Yeon нарын харилцааны цуурхалд хариу өглөө
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?