HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

MEOVV хамтлаг дараагийн BLACKPINK болж чадах уу

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 02

Дотоодын болон олон улсын К-поп шүтэн бишрэгчидийн бүх анхаарал The Black Label-ийн үүсгэн байгуулсан анхны охидын хамтлаг болох MEOVV-д байна.

Тус хамтлаг энэ сард дэбют хийхээр төлөвлөж буйгаа албан ёсоор зарласан. MEOVV бол YG Entertainment-аас гарсны дараа продюсер Теддигийн танилцуулсан анхны охидын хамтлаг.

Тедди нь YG энтертайнментийн продюсер, захирал байсан бөгөөд 2NE1, BLACKPINK гэх мэт алдартай К-поп охидын хамтлагуудыг бүтээсэн түүхэн хүн юм.

Өнгөрсөн жил Элла Гросс, алдарт бүжигчин Бэйли Сок, Шинсэгэй ерөнхийлөгчийн охин Чун Ёо Кён зэрэг олны танил эрхмүүд дебютийн бүрэлдэхүүнд багтсан гэсэн цуу яриа шуугиан дэгдэж хэл ам дагуулсан.

MEOVV ирэх сард дебют хийхээ баталгаажуулж, гишүүдээ илчилж эхэлснээр сонирхол улам бүр нэмэгдэв. The Black Label нь удаан хүлээсэн дебют гишүүн Элла-г анх танилцуулж, олны анхаарлыг шууд татсан.

Хүүхдийн жүжигчин, загвар өмсөгчөөр ажлын гараагаа эхэлсэн Элла нь BLACKPINK-ийн Женнитэй тун төстэй байдгаараа “Бяцхан Женни” хэмээн нэрлэгдэж, олон нийтийн сүлжээнд асар их нэр хүндтэй болсон.

MEOVV албан ёсны дебют хийхээс өмнө ч түүний хувийн Instagram 4.18 сая дагагчтай байсан ба тэрбээр BLACKPINK хамтлагийн гишүүдтэй ойр дотно найзладаг гэх нь ч бий.

2019 онд Жисү, Рөүз нарын шууд нэвтрүүлэгт оролцож шүтэн бишрэгчдээ гайхшруулж байсан бөгөөд BLACKPINK-ийн гишүүдтэй олон удаа уулзаж байгаа харагдсан.

Саяхан Жисү Эллагийн дебютийг дэмжиж, түүний инстаграмд “Баяр хүргэе, Элла” гэж бичснээр дэлхийн шүтэн бишрэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, MEOVV-ийн нэр хүндийг улам нэмэгдүүлсэн.

Эллагийн араас бусад гишүүд болох Гавон, Сүин, Анна, Нарин нар ч мөн өөрсдийн өвөрмөц аура, бие даасан байдлаараа хүмүүсийн сонирхлыг татаж байгаа.

Ширүүн өрсөлдөөнтэй К-поп зах зээлд хамтлагийнхаа амжилтыг хүлээн зөвшөөрөхүүлэх, шуугиан дэгдээх нь маш чухал бөгөөд MEOVV-г тойрсон дебютийн өмнөх хүлээлт аль хэдийн ирээдүйн амжилтыг нь өнгөлж байна.

The Black Label нь тренд хөгжим, контентоор К-поп ертөнцөд шинэ давалгааг манлайлахаар төлөвлөж MEOVV хамтлагийн үзэл баримтлалыг бататгаж, таван муурыг сэдэв болгон авч, өөрсдийн мөн чанарыг аль хэдийн бий болгосон гэж мэдээлэв. Теддигийн хөгжмийн чиглэл, өмнөх охидын хамтлагуудын (2NE1 болон BLACKPINK) өвөрмөц үзэл баримтлалыг харгалзан үзвэл MEOVV нь К-поп зах зээлийг донсолгох хип, эрчимтэй үзэл баримтлалтай дебют хийх төлөвтэй байна.

Хөгжмийн салбар MEOVV нь K-pop охидын хамтлагуудын дүр төрхийг өөрчлөх эсэхийг анхааралтай ажиглаж байна. Хялбар сонсох хөгжмийн алдар нэр нь дотоодын зах зээлд аажмаар буурч байгаа тул MEOVV-ийн загварлаг охидыг няцлах үзэл баримтлал нь чиг хандлагыг өөрчилж, тэсрэлттэй өсөлтөд хүргэнэ гэж салбарынхан таамаглаж байна.

MEOVV хүлээлтийг биелүүлж, К-поп тайзыг шинэчлэн тодорхойлсон “мангас шинэ залуу” болох уу?

KOREATIMES

“Цахим мөрийтэй тоглоомыг зогсооё” гэдэг нь тоглогчийг бус тэр тоглогчийн ард байгаа гэр бүлийг, нийгмийг, залуу үеийнхнийг хамгаалъя гэсэн үг юм
Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын нэгдсэн хуралдаан боллоо
Улаанбаатар хотод энэ онд 100.9 км авто замыг бүрэн шинэчиллээ
Хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авлаа
ХОМ | Хотын дарга Х.Нямбаатар арьсаа хамгаалах гэж хөрөнгөө худал хэлэв үү
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?