HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

“Цахим мөрийтэй тоглоомыг зогсооё” гэдэг нь тоглогчийг бус тэр тоглогчийн ард байгаа гэр бүлийг, нийгмийг, залуу үеийнхнийг хамгаалъя гэсэн үг юм

|
Мөнх-Отгон Мөнхбат
| 2025 оны 05 сарын 26

Монгол Улсад цахим мөрийтэй тоглоомын тархалт гамшгийн хэмжээнд хүрлээ. Санхүүгийн хохирол, сэтгэлзүйн дон, гэр бүлийн уналт, сэтгэцийн өвчлөл, өөрийгөө хорлох тохиолдлууд нэмэгдсээр. Энэ үзэгдэл ил биш, чимээгүй сүйрэл болон өрнөж байна. Цахим мөрийтэй тоглоомд донтсон хүний амьдрал уруудахад удаан хугацаа шаарддаггүй.

Нийгмийн хор уршиг ч бодитой байна. Зөвхөн нэг төлбөрийн системээр өдөрт хэдэн арван мянган гүйлгээ хийгдэж 2023 онд цахим мөрийтэй тоглоомоос үүдэлтэй зээлтэй иргэдийн тоо хурдацтай өссөн тухай ХЗДХЯ-ны судалгаа дурдсан. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эх үүсвэр мөрийтэй тоглоом руу урсаж байгааг аудитын тайлан харуулсан.


УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан хуулиар “тоглох, зуучлах, сурталчлах” бүхий л хэлбэрийг Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулж хориглох гэж байгаа нь энэ гамшгийн эсрэг төр анх удаа бодитоор тэмцэх гэж буй оролдлого. Уг хууль батлагдвал цахим мөрийтэй тоглоомын 60 хувь хязгаарлагдана гэсэн урьдчилсан тооцоо бий. Цахим мөрийтэй тоглоом, спорт “бэт”-ээр 2020 онд 120 сая ам.доллар 2024 онд 578 сая ам.доллар, 2025 оны эхний улиралд 87 сая ам.доллар гадагш гарчээ.

Тиймээс энэ асуудлыг хуулиар зохицуулах, төр, иргэд, иргэний нийгмийн хамтын тэмцэл хэрэгтэй. “Цахим мөрийтэй тоглоомыг зогсооё” гэж хэлэх нь хүний эрхийг зөрчих бус, харин хүний эрхийг хамгаалах, нийгмээ хамгаалах ухаалаг алхам юм.

Олон улсын жишгээр бид хоцорч байна. Их Британи цахим мөрийтэй тоглоомын орлого бүхий операторуудад хатуу татвар, тоглогчийн хязгаар тогтоодог. Хятад, Сингапур, Өмнөд Солонгос зэрэг улс бүрэн хориг тавьсан. Австрали ч Interactive Gambling Act-аар бүх төрлийн онлайн бооцоог хязгаарлаж, зөвхөн зөвшөөрөгдсөн хэлбэрийг үлдээсэн.

Тэгвэл бид юу хийж чадах вэ. Бид хуулийг дэмжих хэрэгтэй. Хууль төрийн байгууллагад гацсан ч, нийгмийн шаардлага хэзээ ч гацдаггүй. Иргэн бүр энэ асуудалд мэдрэмжтэй, мэдээлэлтэй, дуу хоолойгоо илэрхийлэгч байх нь хамгаас чухал.

“Цахим мөрийтэй тоглоомыг зогсооё” гэдэг нь тоглогчийг бус тэр тоглогчийн ард байгаа гэр бүлийг, нийгмийг, залуу үеийнхнийг хамгаалъя гэсэн үг юм. Цөөн хүн амтай манайх шиг орны хувьд цахим мөрийтэй тоглоом тахал болоход удаан хугацаа шаардлагагүй. Гэтэл зах зээлийн зарчим, хувь хүний ухамсарт нь орхиод нүдээ аних уу?

БНХАУ-ын ӨМӨЗО-ны ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙГ ЗАРЛАЛАА
Хоёр байршилд их багтаамжийн зогсоол байгуулна
ЕБС болон багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ орон даяар өнөөдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна
АИ-92 авто бензин 69 мянган тонныг захиалав
ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?