HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авлаа

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 12 сарын 09

Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ төлбөргүй хүлээлцэх актад гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Парис хотноо зохион байгуулагдлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Бүгд Найрамдах Франц Улсын Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели де Мончалин болон хоёр талын албаны хүмүүс оролцлоо.    

Тус олдворыг Бразил Улсаас тус хүрэлцэн ирсэн усан онгоц болон “Крэйзаурус” /Creazaurus/ компанийн байранд шалгалт хийх явцад илрүүлж, 2015 оноос мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Францын талаас 2016 онд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт ирүүлсэнтэй холбогдуулан, манай улсад зохих мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж, Лион хотод хураагдсан Тарбозавр батаарын чулуужсан олдворыг Монгол Улсаас гаралтай болохыг Францын талд мэдэгджээ.

Монгол, Франц Улсын хууль сахиулах байгууллага, дипломат төлөөлөгчийн газар, холбогдох яамд зэрэг байгууллагын урт удаан үргэлжилсэн хамтын ажиллагааны үр дүнд 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Францын Лион хотын давж заалдах шатны шүүхээс үлэг гүрвэлийн 29 багц олдворыг Монгол Улсад эгүүлэн өгөх шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү 10-аад жил үргэлжилсэн хэргийн үйл явц эцэслэн шийдэгджээ. Эдгээр чулуужсан олдворын дунд тарбозаврбатаар, теропод, овирапторозаврын бүтэн хэлхээ яс болон шүд, хавирга, эрүү, нуруу, сарвуу, дунд чөмөг, шагай зэрэг бусад хэсгийн яснууд, теропод овираптозаврын өндөг зэрэг шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой, онц сонирхолтой олон олдворууд багтаж байна.

Монгол Улс 1992 онд ЮНЕСКО-ийн 1970 оны “Соёлын эд зүйлсийг хууль бусаар хилээр нэвтрүүлэх, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай конвенц”-д, 2024 онд ЮНИДРУА-ийн 1995 оны “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортолсон соёлын эд зүйлийн тухай конвенц”-д нэгдэн орсон нь дээрх чулуужсан олдворыг эгүүлэн авах үйл явцад эергээр нөлөөлснийг ёслолын арга хэмжээнд оролцогчид тэмдэглэсэн байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам ёслолын арга хэмжээний нээлтийн үеэр үг хэлэхдээ Монгол Улсын хууль ёсны эрхийг хамгаалж, олдворыг эх оронд нь буцаах боломжийг бүрдүүлэхэд хүчин зүтгэсэн хоёр талын байгууллага, албан хаагчдад талархал илэрхийлээд, соёлын үнэт зүйлийн хулгайн мөр, хууль бус худалдааны шунал дэлхийн ямар ч ард түмэн, аль ч газрын үнэ цэнэт байдлыг дордуулж, ядууруулах ёсгүйг онцлон тэмдэглэж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр үр нөлөөтэй хүчин чармайлт гарган ажиллахыг оролцогч талуудад уриалж, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам энэ хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бүх талын оролцоог хангаж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Монгол Улсад эгүүлэн авч буй эдгээр үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Байгалийн түүхийн музейд шилжүүлж, шинжлэх ухааны арга зүйн дагуу нарийвчлан судлах ажлыг зохион байгуулж, зарим олдворыг 2026 онд шинээр ашиглалтад орох Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн Палеонтологийн хэсэгт байрлуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.

 

 

Нийслэлийн дараах 21 байршилд “Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарна
БНСУ-ын ЗГ-ын 2025 оны магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
“Оюутолгой”-н удирдлагыг Монголын талаас санал болгож, монгол иргэнийг томилох хүсэлт тавилаа
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 42 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш 19:00 цагт асаана
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?