HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWSДэлхийд

Их Британий алдарт ах дүү морь унаачид Монголд морь уралдав

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 08 сарын 29

Их Британий алдарт ах дүү морь унаачид дэлхий дээрх хамгийн урт болоод хэцүү гэж тодорхойлогддог морин уралдаанд оролцжээ. Гус, Чарли, Берт нар нь Шропшир муж дахь Лудлов хотоос мянган километр газрыг найман хоногийн турш зөвхөн мориор туулах ганц зорилготой Монгол улсыг зорьсон юм. 

Унаачид хөвч хөндий, гол мөрөн, намгархаг газар, элсэн манхан, задгай хээр гэх мэт төрөл бүрийн газруудаар монгол морьд унан аялсан байна. 23 настай Гус Рид “Бид бага байхаасаа л морь унасан, гэртээ үргэлж морьтой байсан ч үүн шиг сорилт үзсэнгүй” хэмээн хэлжээ. 

Энэхүү морь уналга нь Чингис хааны 1224 онд бүтээсэн холын зайд шуудан дамжуулах системд суурилсан гэдгээрээ онцлогтой. Байршил тогтоох GPS төхөөрөмж ашиглан 40 километр тутамд морьдоо сольдог бөгөөд тухайн зайнд хамгийн түрүүнд бариандаа хүрсэн нь ялагчаар тодорно. 19 настай Берт Рид “Бид өдөрт 100 км явахыг хичээж байсан” гэв. 

Оролцогчид зөвөн орон нутгийн цагаар өглөөний долоогоос оройн долоон цагийн хооронд морь унах боломжтой байсан бөгөөд замд тааралдсан буудалд буудаллах эсвэл нутгийн иргэдийнд хонож байжээ. 21 настай Чарли Рид “Буудаллах болоход унаж явсан морины цохилт минутад 56 эсвэл түүнээс бага байх ёстой. Хэрэв тийм биш байвал оролцогч хоёр цагийн шийтгэл хүлээдэг” гэлээ. Уралдааны морьд нь хагас зэрлэг адуу бөгөөд жил бүр нийт 1,500 адуу үзлэгт орон уралддаг. “Тэдний зарим нь үнэхээр зэрлэг. Мордсон даруйд булгин унагаах гэж оролддог” гэж Гус хэлсэн юм.

Нийт 44 унаачид оролцсон бөгөөд Гус зургаадугаар байр, Берт арваннэгдүгээр байрт оржээ. 

Эх сурвалж – https://www.bbc.com/news/articles/crmwez3zpreo

Бэлтгэсэн дадлагажигч оюутан Э.Номин

ОНЦЛОХ 2022: 300 гаруй эмч, эмнэлгийн ажилчдаа орон сууцтай болголоо
Өнгөрөгч сар гурав дахь их тунадастай сар болж өнгөрлөө
Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны гишүүдэд сургалт зохион байгууллаа
Энэ долоо хоногийн ЦАГ АГААР
“Их говийн тэмээ–2026” арга хэмжээнд тэмээчин бүсгүйчүүд түүхэн амжилт тогтооно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?