HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 02 сарын 26

2024 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

Хур тунадас: 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр, 03 дугаар сарын 02-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28, 29-нд тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 03 дугаар сарын 02-нд Алтайн уулархаг нутгаар, 03-нд ихэнх нутгаар, 04-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. 03 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 26, 28, 03 дугаар сарын 03-нд-нд цас орж, явган шуурга шуурна.

Салхи: ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 03 дугаар сарын 03-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-35 хэм, бусад хэсгээр 24-29 хэм, өдөртөө бүх хэсгээр 12-17 хэм хүйтэн байна. 03 дугаар сарын 01-нээс хүйтний эрч суларна

Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана
Энэ онд бүх төрлийн тээврээр 120 сая тонн ачаа тээвэрлэнэ
Дэлхийн дата төвийн зах зээл 2030 он гэхэд жилд дунджаар 10-12 хувийн өсөлттэй байна
HumanZ редакц хэвлэл мэдээллийн ёс зүйн дүрмийг зөрчсөн мэдээлэлэл нийтэлсэндээ хүлцэл өчье
Морин хуурын “өвөг” шанаган хуур 
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?