HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
13 ШАЛТГААН

ANXIETY | СЭТГЭЛ ТҮГШИХ ЭМГЭГЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 11 сарын 28

Сэтгэл түгших эмгэг нь манай улсад гэлтгүй дэлхийд тархалтаараа нэлээн дээгүүрт ордог эмгэг юм. Тухайлбал, энэ нь гэртээ оройтчихвол аав, ээж загнах болов уу, энэ ажил маань бүтэлгүй болчих вий гэх мэтээр бидний хийж буй зүйлстэй холбоотой үүсдэг хэвийн хариу үйлдэл юм. Гэтэл энэ мэдрэмж хэвийн хэмжээнээс илүү ихээр үүсэж, байнга бөгөөд тогтвортой үргэлжлэх хандлагатай бол эмгэг гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, болоогүй үйл явдлыг урьдчилан таагүй мэдэрч, сэтгэл зүйн төдийгүй бие махбодын түвшинд нөлөө үзүүлэх нь сэтгэл түгших эмгэг юм. Мөн сэтгэл түгших эмгэгийн үед хүн ямар ч шалтгаангүйгээр юунаас ч юм байнга айж, гар хөл чичирч, зүрх дэлсдэг. Зүрхний эмчид үзүүлэх боловч өөрчлөлт илэрдэггүй байна.

Тэгвэл хэрхэн өөрийгөө уг эмгэгээс урьдчилан сэргийлэх вэ? 

-Тухайн айдас түрүүлж буй дурсамж, үйл явдал, зүйлээс байнга айж сэтгэл түгших эмгэгт хүргэхгүйн тулд мэдрэмжээ бусадтай хуваалцан ярилцах нь үр дүнтэй.

-Айдас түгшүүрийн мэдрэмж мэдрэхгүйн тулд түгшүүр өдөөдөг газруудаар явахгүй байх, үйл хөдлөлийг хийхгүй байх арга хэмжээ авах. Жишээ нь: Харанхуй газраас айж улмаар түгшүүртэй нөхцөлд ордог хүн харанхуй газраар явахгүй байхыг хичээх хэрэгтэй.

-Амьсгалын болон булчин суллах дасгал хийж хэвших.

-Сөрөг агуулгатай мэдээ мэдээллээс боломжийнхоо хэрээр хол байх.

-Сэтгэл хөдлөлөө анзаарч сурах.

-Сэтгэл тайван, жаргалтай болгодог зүйлсийн жагсаалт гаргаж, жаахан тавгүйтээд эхэлбэл жагсаалтад байгаа зүйлсээс хийж, өөрийгөө тайвшруулдаг байх.

-Сэтгэл судлалд бодол-мэдрэмж-үйлдэл гэсэн хэлхээнд хүнд засал хийдэг техник бий. Ямар нэг үйл явдал болоход тухайн хүнд бодол төрнө, тэр бодолд тулгуурласан мэдрэмж бий болно. Мэдрэмжээ дагасан үйлдэл хийнэ. Жишээ нь шөнө унтаж байтал хажуу айлд хүчтэй чимээ гараад та сэрчихлээ гэж бодъё. Хажуу айлд хүчирхийлэл үйлдэгдэж байна гэсэн бодол төрвөл тайван бус болох, зүрх дэлсэх гэх мэт мэдрэмж төрнө. Ийм мэдрэмж төрвөл та нойргүйдэх, мөн цагдаа дуудах гэх мэт үйлдэл хийнэ. Харин хүмүүс найрлаж байгаа байх гэсэн бодол төрвөл арай өөр мэдрэмж, арай өөр үйлдэл хийх болно.

САНАМЖ: Сэтгэл тайван бус байдалтай удаж болохгүй гэдгийг анхаараарай. Энэ нь хүний биеийн эрүүл мэнд, шийдвэр гаргах, бусадтай харилцах, ажлын бүтээмж гээд бүх л зүйлсэд сөргөөр нөлөөлж байдаг тул өөртөө нөлөөлөх гээд чадахгүй үедээ сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид хандаарай.

МИАТ: Гуанжоу чиглэлийн энгийн ангиллын нислэгүүддээ 1+1 тээшний урамшуулал зарлалаа
Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь объектын гал түймэр байна
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Нийслэлийн 2024 оны төсвийн орлогын гүйцэтгэл 94.1 хувьтай байна
Украин АНУ-д “ялалтын төлөвлөгөө”-г танилцуулна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?