HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

УНТЭ цацраг идэвхт бодис ашиглан эрт илрүүлж оношлох хоёр дахь аппаратаа хүлээн авлаа

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 24

Монгол Улс цацраг идэвхт бодис ашиглан эрт илрүүлж оношлох хоёр дахь аппаратаа хүлээн авлаа. Монгол улсын засгийн газрын хамтарсан санхүүжилтээр Анхны хосолмол оношилгооны технологи болох 2 толгойт СПЭКТ/КТ дижитал гамма камер авч суурилуулсан. Энэхүү дэвшилтэт орчин үеийн хосолмол СПЭКТ/КТ аппаратыг суурилуулснаар оношилгоо, эмчилгээний түвшин нэг шатаар дээшилж, эмгэг процессыг эсийн болон молекулын түвшинд оношлохоос гадна нэг шинжилгээний аргаар авах боломжгүй бүтцийн болон үйл ажиллагааны мэдээллийг нэгэн зэрэг өөр өөр дүрслэлээс гарган авах боломжтой болж оношилгооны зөрүү гарах эрсдэлийг бууруулах юм.

Мөн хоёр дахь СПЕКТ/КТ аппаратыг хүлээн авснаар эмчилгээний хүртээмж, чанар, оношилгооны төрөл нэмэгдэнэ гэж үзэж буй.

ТУХАЙЛБАЛ:

Хорт хавдрын ясны үсэрхийллийг ялган оношлох, СПЭКТ хийж 3 тэнхлэгээр зүслэг хийх аргачлал

Зүрхний цусан хангамжийн болон Gated буюу зүрхний миокардийн булчингийн хөдөлгөөнийг үнэлэх үйл ажиллагааны шинжилгээг нэг дор хийж үнэлгээ өгөх аргачлал

Бамбайн сцинтиграфи буюу зураг авалтын шинжилгээг бамбайн үйл ажиллагаа буюу шингээлтийг шинжилгээтэй хамт хийх аргачлал.

Хордлогот болон зангилаат бахуутай өвчтөний Иод-131-ын эмчилгээний тунг тогтооход шаардлагатай бамбайн жин, үйл ажиллагааны шингээлтийн үзүүлэлтийг Мо-99/Tc-99м-ыг ашиглан тогтоох аргачлал

Бамбайн зэргэлдээх булчирхайн хавдрыг илрүүлэх “Паратиреоид сцинтиграфийн аргачлалуудыг амжилттай нэвтрүүлсэн.

Бөөрний үйл ажиллагааны сцинтиграфийн тоон үзүүлэлтүүд нэмэгдэж зургийн чанар эрс сайжирсан төдийгүй зураг угаах гар ажиллагааг халж энгийн принтерээр хэвлэх

Радиоиммунологийн лабораторид хийгддэг даавар болон хавдрын маркерын шинжилгээнүүдийг Олон улсын Радиоиммунологийн шинжилгээний гадаад хяналтын программд оруулах аргачлалуудыг тус тус нэвтрүүлсэн байна.

Цөмийн анагаах ухаан нь хүний бие махбодын хэвийн болон эмгэг үйл явцыг цацраг идэвхт изотопын тусламжтайгаар оношлох, эмчлэх аргыг хөгжүүлсэн шинжлэх ухааны залуу салбар юм.

Энэ оны эхний дөрвөн сард манай улс 18780 суудлын автомашин импортолжээ
ӨНӨӨДӨР | Улаанбаатарт зөөлөн цасан шуургатай
С.ЛОЧИН | “ТҮҮНИЙГ УУЧЛАХЫН УЧИР” ӨГҮҮЛЛЭГ
“Хиймэл оюун ухаан ба ёс суртахуун” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна
СПОРТ | Монголын оюутны волейболын аваргууд тодорлоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?