HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

ХХ зууны шилдэг роман “Тунгалаг Тамир” франц хэлээр хэвлэгдлээ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 07 сарын 07

XX зууны шилдэг бүтээл Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү орчуулан олны хүртээл болгон, албан ёсоор худалдаалж эхэллээ.

“Тунгалаг Тамир” романыг Францын монгол судлаач, докторантур оюутан Тифэн Канн орчуулсан бөгөөд тэрбээр өдгөө Бямбын Ринченгийн “Үүрийн туяа” романыг франц хэл рүү хөрвүүлж эхлээд байгаа ажээ.

Мөн түүнчлэн өнгөрсөн жил “Улаанбаатар-Олон улсын яруу найргийн форум” зохион байгуулж, франц хэлээр Парист хэвлэгдсэн “Жентаюу” Монголын уран зохиолын антологи, хятад хэлээр “Монголын яруу найраг”, казак хэлээр хэвлэгдсэн “Монголын яруу найраг”, Испанийн Мадрид хотноо хэвлэгдсэн “Хил хязгааргүй яруу найраг” Монгол-Испанийн яруу найраг антологиуд танилцуулагдсан.

Монгол Улсын Соёлын яам БНХАУ-ын Хэвлэн нийтлэлийн Хороотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, хоёр орны сонгодог болон орчин үеийн шилдэг 100 бүтээлийг харилцан орчуулах ажил эхэлсэн бөгөөд эхний сонгодог таван бүтээл орчуулагдахаар сонгогдон бэлтгэл хангаж байна.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эв нэгдлийг нягтруулах, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг утга зохиолыг хөгжүүлэх зорилтын хүрээнд монголын утга зохиолын бүтээлийг гадаад орнуудад хэвлэж, үндэсний утга зохиолоор дамжуулан Монгол Улсыг сурталчлах ажлууд хийгдэж байгаа хэмээн Соёлын яамнаас мэдээллээ.

Есөн дүүргийн 33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна
ӨНӨӨДӨР | Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ
Австралид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “эрэгтэйчүүдийн зан үйлийн өөрчлөлт” хариуцсан албан тушаалтныг томиллоо
ФОТО | Өнөөдөр алдарт дуучин Шакирагийн төрсөн өдөр тохиож байна
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?