HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Булган уулын байгалийн дурсгалт газрыг дархан цаазат газар болгох тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 06 сарын 04

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу холбогдох материалын хамт Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна хэмээн танилцуулав.

Тэрбээр, “Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлагдсан 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Монгол Улс 2024 он гэхэд нийт нутаг дэвсгэрийн 25 хувийг улсын тусгай хамгаалалтад авах зорилтод дэмжлэг үзүүлнэ” хэмээн тодорхойлсон төрийн бодлогын баримт бичгийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг ангилал дээшлүүлэн дархан цаазат газар болгон улсын тусгай хамгаалалтад авахаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.

Энэхүү тогтоолын төсөлд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг ангилал дээшлүүлэн дархан цаазат газар болгохоор улсын тусгай хамгаалалтад авах суурь судалгаа, үндэслэлийг шинжлэх ухааны байгууллагатай хамтран боловсруулж, орон нутгийн ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргуулсан байна. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан хийсэн судалгаа, Үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог судалгаа, аргачлалын дагуу хийж, холбогдох яамдуудаас санал авч тусгажээ.

Түүнчлэн, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны met.gov.mn цахим хуудаст тогтоолын төслийг нээлттэй байршуулан, санал авсан байна.

Булган уулыг дархан цаазат газар болгосноор байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд, ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар улсын тусгай хамгаалалтад авагдана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр явлаа
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ
ТАНИЛЦ: НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчид
ХҮН, ИЗНН “фэйсээр” доль үсэрч, АН сөрөх гэж оролдоход МАН “фэйсээр” өрвөлзөв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?