HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Д.Баярхүү: Манай улс Казахстантай стратегийн түншлэлийн харилцаатай

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 04 сарын 20

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстаны Астана хотод төрийн айлчлал хийж байгаа билээ. Энэхүү айлчлалын ач холбогдлыг судлаач Д.Баярхүүгээс тодрууллаа. 

Тэрбээр, “Анх 1992 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоож байв. Тэр цагаас хойш Монгол Казахстаны харилцаа өндөр түвшинд хөгжсөн л дөө. Энэ удаагийн айлчлал бол онц ач холбогдолтой. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлоготой гэдгийн том илэрхийлэл. 

C5 буюу Төв Азийн таван улс өөрөө том ойлголт болчихсон цаг үе. Төв Азийн таван улсын геополитикийн байршил нь дэлхийн гурван том иргэншлийн зааг дээр байдаг. Европ, Хятад, Исламын дунд байдгаараа онцлогтой. Мөн байгалийн баялагийн асар их нөөцтэй. Хөгжил дэвшил нь хурдтай. Хүн төрөлхтөн өнөөдөр хөгжлийн хурдны эрин зуунд ороод ирчихсэн байхад C5 бол дэлхийн том интеграцийн голд ороод ирж байгаа юм. C5+1 гэдэг томъёоллоор АНУ, Япон, Европийн холбоо, Италийн араас Монгол Улс нэмэгдэж хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төв азийн таван орноор айлчиллаа. Тавуулантай нь зэрэг хамтарч ажилласан гэсэн үг. Энэ таваасаа Казахстантай стратегийн түншлэлийн харилцаатай. Укбекстан, Киргизстантай иж бүрэн түншлэлийн харилцаатай. Энэ зун болон Тажекстаны ерөнхийлөгчийн айлчлалын үед дахиад иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох магадлалалтай. 1992 оноос хойш хөгжсөн Монгол Улсын гадаад бодлого өнөөдөр бүрэн бүтэн болсон байна. Төв Ази+1 гээд Азербайжаныг оруулаад ярьж болно. Ерөнхийлөгч яагаад энэ цаг үед Казахстанд айлчилж байгаа вэ гэхээр нэгдүгээрт, хариу айлчлал. 2024 онд Казахстаны ерөнхийлөгч Токаев манай улсад айлчилж стратегийн түншлэл тогтоосны дараах хариу айлчлал гэсэн үг. Хоёрдугаарт, бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад хүндэт зочноор уригдсан явдал. Төв азийн таван улс, Армен, Азербайжаны төрийн тэргүүн оролцож буй чухал ач холбогдолтой хурал. Үүнийг онолын үүднээс харвал 7+1 гэж ойлгосон ч болно л доо. Ямар ч байсан дэлхийн геополитикийн нөхцөл байдал хүнд байгаа үед манай улс энхийг сахих гадаад бодлогоо нотлоод ирж байгаа нь ололт гэж үзэж байна” гэлээ.

Баянзүрх дүүргийн хороодын ӨЭМТ-ийн дарга нарыг хүлээн авч уулзлаа
НЭГ ЕСӨД ЯАХ ВЭ, НЭРМЭЛ АРХИ ХӨЛДӨНӨ…
Өнөөдрийн байдлаар 69.3 км авто замыг шинэчлээд байна
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган өнөөдөр эхэллээ
Нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
Японы дизайнер нүүдэлчдийн эрх чөлөөг Монгол гэрээр илэрхийлэв
From INNA
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?