HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Сургуулийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль, эрх зүйн орчинг бүрдүүлнэ

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 08 сарын 29

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн ази, номхон далайн Бүсийн захирал хатагтай Жьюн Кунуги болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, үндсэн чиглэлийн талаар товч мэдээлэл өгч, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Тэрээр НҮБ-ын Хүүхдийн сантай хорт хавдрын сэргийлэлт, эрт илрүүлгийн чиглэлээр ялангуяа умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхэд хүний папиллома вирусийн шинжилгээнд 35, 45 настай нийт 51 мянган 605 эмэгтэйг хамруулах, цаашлаад дархлаажуулах, томуугийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх, эм, эмчилгээний чанарын асуудлыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр өргөн хүрээнд эрчимтэй хамтарч ажиллаж байгаа талаар онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн тандалт, урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд Сургуулийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль санаачилж байгаагаа дурдаж, үүнийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжиж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн ази, номхон далайн Бүсийн захирал хатагтай Жьюн Кунуги Эрүүл мэндийн сайдын хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг сайшааж, цаашид хүүхдийн орчны эрүүл мэнд, вакцинжуулалт, хоол тэжээлийн бичил тэжээл, эм, вакцины үйлдвэрлэл зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах боломж байгааг онцолж, Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлэх ажлуудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр их эрсдэлтэй гурван аймаг, маш их эрсдэлтэй 19 сум байна
Женнигийн өмссөн L Seoul брэндийн мини юбка 15 минутын дотор зарагджээ
“Хүүхэд бүр тэгш эрхтэй” хүүхэд хамгааллын зөвлөгөөн Хөвсгөл аймгийн Тариалан суманд зохион байгуулагдлаа
Усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгдсэн байна
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?