Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.
Ой ухаанд хамгийн ашиг тустай гэгдэх 20 хүнс
Ой ухаан муудаж, мартамхай болохыг эмчлэх эм одоогоор гараагүй байна. Гэхдээ өвчний явцыг удаашруулах нэлээд хэдэн арга байдгийн дотор зөв хоол тэжээл ордог байна.
Ой ухаанд хамгийн ашиг тустай гэгдэх 20 хүнс
1. Далайн загас, далайн бусад хүнс
2. Өндөг. Өндөгний лецитин, тосны хүчил, В12 витамин тархинд онцгой хэрэгтэй.
3. Сүү. Сүүнд байдаг триптофан гэдэг юм. бодис серотониныг ялгаруулах эх үүсвэр болдог. Серотонин бол баяр баяслыг Түүнэээс гадна глутатион гэдэг төрүүлдэг даавар антиоксидант бодис мэдрэлийн эсүүдийг дэмжиж, өтөл насанд ч сэтгэн бодох чадварыг хадгалахад тусладаг байна.
4. Будаа. Бүхэл үрийн будааг идэх хэрэгтэй. Овьёос, улаан буудай, халтар арвай (ячмень), дутуу цайруулсан цагаан будаа (бор хүрэн өнгөтэй будаа буюу сайтар цайруулаагүй цагаан будаа), тэдгээрийн хивэгт фолийн хүчил, тиамина хэмээх В6 витамин байдаг.
5. Самар. Самарт тархины эд эсэд хэрэгтэй Е витамин, В бүлгийн витаминууд, фолийн хүчил, Омега-3 ба Омега-6 гэх мэт тосны хүчлүүд, магни, кали зэрэг эрдэс бодисууд байдаг. Хушга, бүйлс (миндаль), кешью, газрын самар, фундук, пекан, бусад цөмдөг олон самар тархинд тэжээл өгдөг.
6. Ногоон навчит ногоонууд.
7. Жимсгэнэ. Нэрс, алирс, цангис, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө гэх мэт.
8. Хатаасан жимс. Чангаанз, үзэм, хар чавга, хасарваань зэрэг хатаасан жимс тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
9. Зөгийн бал.
10. Ургамлын тос. Цэвэршүүлээгүй, хүйтэн шахалтын ургамлын тос ерөөсөө холестерин агуулдаггүй учир атеросклероз үүсэхэд оролцдоггүй. Харин ч үүссэн холестерины товрууг арилгахад нэмэртэй. Омега-3, омега-6, омега-9 ханаагүй тосны хүчил агуулдаг.
11. Гашуун шоколад.
12. Кофе. Кофе олон сайн талтай, мөн олон муу талтай учир өөрийн онцлогт тохируулан хэрэглэнэ.
13. Цай. Цайнд байдаг катехин бодис тархины үйл ажиллагаанд тустай.
14. Куркума.
15. Карри амтлагч.
16. Цагаан гаа.
17. Нимбэг (лимон)
18. Саримс
19. Ердийн ус. Усгүй бол тархи хэвийн ажиллаж чадахгүй.
20. Улаан хуурай дарс. Хоногт 50-150 мл-ээс ихгүй ууж болно.ото
Дараах зүйлийг хэрэглэхгүй, хэрэглэсэн ч аюулгүй хэмжээнд бага хэрэглэхийг зөвлөж байна. Үүнд:
1. Согтууруулах ундаа. Зөвхөн улаан дарсыг маш бага хэмжээгээр болно.
2. Боловсруулсан махан бүтээгдэхүүнүүд. Бүх зайдас, хиам ой ухаанд муу нөлөөтэй. Хүнсний мэргэжилтнүүд тэдгээрийг их идэх хэрэггүй гэж зөвлөдөг. Махыг дахин боловсруулж, нитрит нэмж хийсэн эдгээр махан бүтээгдэхүүн биед үрэвсэл үүсгэдэг. Тархинд товруу, гүвдрүү үүсгэх эрсдэлтэй.
3. Элсэн чихэр, ёотон. Хоол хүнсэнд их хэмжээгээр элсэн чихэр хийх нь маш буруу. Чихэр эрүүл мэндэд, түүний дотор тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг. Ой ухаан муудаж, мартамхай болсон хүмүүс бүхэл үрийн, ургамлын гаралтай хүнс хэрэглэх нь чухал байна.
4. Тостой хоол. Тарган мах, утсан, хайрсан мах, тослог сүүн бүтээгдэхүүн судас бөглөрөх, хатуурахад нөлөөлж, муу холестериныг ихэсгэж, тархины цусан хангамжийг сааруулдаг. Ханасан өөх тосыг хэрэглэх хэрэгтэй ч хэмжээг тааруулж байх нь чухал.
5. Өглөөний хоол идэхгүй байх нь буруу. Ямар ч их ажилтай байсан өглөөний хоол цайгаа идэж ууж байгаарай. Хоосон явах нь тархинд муу.
Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном
