HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

“Үндэсний Эвсэл”-ийн лого, брэндингийг танилцууллаа

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 05 сарын 09

“Үндэсний Эвсэл” өөрийн үнэт зүйл, санаа зорилгоо биежүүлсэн брэндинг, логогоо танилцууллаа. “Үндэсний Эвсэл”-ийн логоны үндсэн суурь нь оньсон тоглоом юм. Монгол наадгайн нэг болох оньсон тоглоомоор Хүннү гүрний үеэс тоглож ирсэн гэх түүх бий. Аливаа бодлого, шийдлийн оновчтой аргыг олох, учир зангилааг өнгөн төдий бус мөн чанараар бэхлэхийн бэлгэдэл болгож бид оньсыг сууриа болгосон аж.

Түүнчлэн оньсон тоглоомыг эвлүүлэх нь хүчээр бус эвийн ухаанаар зангиддаг онцлогтой. “Үндэсний Эвсэл” нь эвсэх хүчийг эрхэмлэж, үндэстнээрээ эвсэн нэгдэхийг суурь зарчимдаа оруулснаа логондоо тусгасан нь энэ.

“Үндэсний Эвсэл”-ийн лого, брэндингийг танилцуулж байна

Ийнхүү оновчтой, уялдаа холбоотой, эвсэн нэгдэж, бат бэх зангидсан оньс нь “Үндэсний Эвсэл”-ийн бэлгэдэл болно.

Логоны бүрдэл дөрвөн өнгө нь хурц, тод бөгөөд энэ нь гүн, хүчирхэг сэтгэгдэл төрүүлнэ. Өнгө тус бүрийн хувьд

Улбар шар – баяр баясгалан, өөдрөг байдал, эрч хүч, эрх чөлөө

Цэнхэр – өнө мөнх, цэвэр тунгалаг

Ногоон – өсөн дэвжих, өрнөн дэлгэрэх итгэл найдвар

Улаан – эр зориг, цог жавхаа, тэмцэл гэсэн тайлалтай.

“Үндэсний Эвсэл”-ийн лого, брэндингийг танилцуулж байна

Дөрвөн өнгөний голд хас тэмдэг зурвас үзэгдэж буй. Хасыг Монголчууд үүсгэж мөнх тэнгэрийн сүр хүчний бэлгэдэл болгон шүтэж эхэлсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Түүнчлэн хас хээ буюу түмэн наст хээний үндсэн хэсэг болж өгдөг. Түмэн наст хээ нь хязгааргүй, эцэс төгсгөлгүй үргэлжлэхийн бэлгэдэл билээ.

Логоны төгсгөлд босоо монгол бичгээр Эвсэлийн нэрийг бичсэн. “Үндэсний Эвсэл” нь монгол ёс заншил, уламжлалаа ямагт хүндэтгэлтэй хандаж, тэргүүнд тавихаа илэрхийлж ийнхүү тусгажээ.

ТАНИЛЦ: “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу үйлчилж буй нийтийн тээврийн үнэ болон цагийн хуваарь
Тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсжээ
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
CRYPTOTUUKH | Сансарт ниссэн анхны амьтад
Хоёрдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил өмнөх сараас 51.9 хувиар буурчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?