HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Густав Климтийн хөрөг зураг 150 сая ам.долларт хүрч магадгүй

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 11 сарын 12

Австрийн нэрт зураач Густав Климтийн зургаан фут өндөр “Элизабет Ледерерийн хөрөг” хэмээх бүтээл ирэх долоо хоногт Sotheby’s дуудлага худалдаанд гарах гэж байна. Энэхүү бүтээл нь 150 сая ам.доллар буюу түүнээс дээш үнээр зарагдан, Климтийн дээд амжилтыг эвдэхээр хүлээгдэж байна.

Хоёр жилийн өмнө уран бүтээлчийн “Сэнс барьсан эмэгтэйн хөрөг” хэмээх сүүлчийн бүтээл 108 сая ам.доллараар зарагдаж, Климтийн хувьд хамгийн өндөр үнээр борлогдсон уран зураг болсон билээ.

“Элизабет Ледерерийн хөрөг” нь Нацистуудын эзлэн түрэмгийллийн үед дээрэмдэгдэж, Дэлхийн II дайны үеэр бараг устах шахсан ховор бүтээл юм. Урт хугацаанд олон нийтэд бараг үзэгдээгүй энэ зураг Estee Lauder брэндийн өв залгамжлагч Леонард А. Лаудерийн хувийн цуглуулгад хадгалагдаж байгаад, түүний нас барсны дараа худалдаанд гарч байгаа аж.

Климт уг хөргийг 1918 онд, нас барахаасаа хоёр жилийн өмнө зуржээ. Тэрээр ивээн тэтгэгчдийнхээ охин Элизабет Ледерерийг Хятадын урлагийн сэдэлтэй, чимэг хээтэй тунгалаг нөмрөгтэй дүрсэлсэн байна. Энэхүү зураг олон жилийн турш Лаудерийн Нью-Йорк дахь гэрийн хананд өлгөөтэй байсан бөгөөд 2017 онд Канадын Үндэсний урлагийн галерейд түр хугацаанд зээлдүүлж байжээ.

Элизабет Ледерер тухайн үед дөнгөж 20 настай байсан бөгөөд амьдралынхаа турш олон бэрхшээл туулж, дайны өмнө бүхнээ алдсан хэмээн түүхэнд тэмдэглэгддэг.

Лаудер энэ хөргийг 1980-аад онд худалдаж авч, цуглуулгандаа багтаасан байна. Климтийн бүтээлүүдийн дундаас энэ хөрөг нь түүний “алтлаг үе”-ийн бүтээлүүд болох “Үнсэлт” болон “Аделе Блох-Бауэр I-ийн хөрөг”-тэй харьцуулахад илүү уран хөдөлгөөнтэй, дорнын урлагийн нөлөө бүхий зөөлөн өнгө аястай аж.

Нарны авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ
ОРОН НУТАГ | МАЛЫН ХОРОГДОЛ 5.9 САЯД ХҮРЛЭЭ
Монгол Улс “Ойн түншлэл” хэлэлцээнд оролцож буй Азийн анхны орон болжээ
Монголын таеквондогийн баг чансаагаараа дөрөвт жагслаа
Судан улс дахин иргэний дайнд автав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?