HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
SEX EDU

SEX EDUCATION | Тэмбүү өвчний талаар таны мэдэх ёстой зүйлс

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 05 сарын 07

Тэмбүү нь /Treponema pallidum/ бактериар үүсгэгдэг архаг удаан явцтай хүний биеийн бүх эрхтэн системийг гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Тэмбүүгийн үүсгэгч нь хүчил төрөгч багатай, чийглэг орчинд амьдардаг. Амьдрах хамгийн таатай температур нь 37 градус бөгөөд хүний биеийн гадна 3-6 цаг амьдрах чадвартай байдаг байна.

Халдвар авснаас хойш эмнэлзүйн анхны шинж тэмдэг болох хатуу яр гарах хүртэл хугацааг  нууц үе гэнэ. Нууц үе дунджаар гурван долоо хоног орчим үргэлжилдэг. Үүний дараа шинж тэмдэг нь гурван үе шаттай илэрнэ.

Нэгдүгээр үеийн тэмбүү: Халдвар авснаас хойш гурван долоо хоногийн дараа эр бэлэг эрхтэн, шулуун гэдэсний дотор хананд эсвэл умайн дотор хананд яр гарах бөгөөд ойролцоогоор зургаан долоо хоногийн дараа эдгэрч арилдаг.

Хоёрдугаар үеийн тэмбүү: 

  • Шархлаа эдгэрснээс 6-24 долоо хоногийн дараа гарын алганаас хөлийн ул хүртэл бүхэл биеэр хөндүүргүй тууралт гарах
  • Амны хөндий, бэлэг эрхтнээр зузаан, саарал эсвэл ягаан нойтон үү төст ургацаг гарах
  • Халуурах, хоолой өвдөх
  • Толгой өвдөх, хүзүүгээр хавдах

Эдгээр шинж тэмдэг хэдэн долоо хоног, хэдэн сарын дараагаар арилж, дахин гарах мэтээр үргэлжилнэ.  Хүмүүс энэ байдлыг эдгэрлээ гэж андууран эмчид хандахаа хойшлуулдаг. Гэтэл энэ нь дараагийн үед шилжин, хүндэрч байгаагийн дохио юм.

Далд үеийн тэмбүү: Хэрэв тэмбүүгийн хоёрдугаар үед эмчилгээ хийлгээгүй бол далд хэлбэрт шилждэг. Далд үед шинж тэмдэг илрэхгүй бөгөөд 10-20 жилийн хугацаанд ч үргэлжилж болно. Хэдийгээр ямар нэг зовуургүй байх боловч тэмбүүгийн нян цусанд орж бүх биеэр тархан, эд эрхтнийг гэмтээсээр байдаг.

Гуравдугаар үеийн тэмбүү: Энэ үед дотор эрхтнүүд гэмтэх буюу тархи, мэдрэл, нүд, зүрх, судас болон үе мөч гэх мэт бүхий л эрхтэн тогтолцоог хамран өвчлүүлдэг. Олон төрлийн шинж тэмдэг илэрч болох бөгөөд зан төрхийн өөрчлөлт, сэтгэцийн өвчин, булчин сулрах, алхаж чадахгүй болох гол судасны цүлхэн болон хүндрэх аюултай.

Урагт халдварласан тэмбүү: Жирэмсэн эх тэмбүүгийн өвчтэй тохиолдолд эхийн хэвлийд байгаа хүүхдэд эхсийн цусны эргэлтээр халдвар дамжиж хүүхэд тэмбүү өвчтэй төрөхийг “төрөлхийн тэмбүү” гэнэ. Төрөлхийн тэмбүүг дотор нь ургийн, хүүхэд насны, бага насны төрөлхийн тэмбүү гэж ангилдаг.

Энэхүү өвчин нь аяга таваг, хувцас, угаалгын өрөө, усан сангаар дамжихгүй. Хэдийгээр халдвар аваад эмчлэгдсэн ч дахин халдвар авах эрсдэл байсаар байна.
  • Тэмбүүгийн халдвартай эхээс урагт дамжин халдварлах,
  • Баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн,
  • ХДХВ болон бусад БЗХӨ-тэй байх нь тэмбүүгийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тэмбүү илэрвэл яах вэ?

Өвчин илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчийн хяналтад, заавар зөвлөгөөний дагуу тохирох эмчилгээг цаг алдалгүй, бүрэн төгс хийлгэх.

Бэлгийн хавьтагчаа заавал хамт эмчлүүлэх хэрэгтэй.

Тэмбүүгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хэрэв эрсдэлтэй бэлгийн харьцаанд орсон бол нэг сарын цусны шинжилгээ өгөх болон 4-6 сарын дотор давтан шинжилгээ өгөх шаардлагатай. Бэлгийн замын халдварт өвчин дангаараа тохиолдох нь ховор болсон. Өөр халдварууд хавсарч тохиолдох нь ихэсч байгаа учраас PCR шинжилгээгээр нарийн оношлуулах хэрэгтэй.

Нэгдүгээр үе шатанд хатуу ярнаас арчдас авч микроскопоор шинжилнэ. Нэг хоёрдугаар үед цуснаас шинжилгээ авч оношлох боловч уг шинжилгээг хийлгэхдээ давхар бусад БЗХӨ-ны үүсгэгч илрүүлэх шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Хэрэв гуравдугаар үе шатанд орсон бол тархи нугасны шингэнд тэмбүүгийн үүсгэгч тодорхойлох шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Жирэмсэн эмэгтэйчүүд хяналтад эрт хамрагдаж, тэмбүү өвчнийг илрүүлэх шинжилгээ хийлгэх

Гэр бүлийн хосууд бие биедээ үнэнч байх

Бэлгэвчийг зааврын дагуу зөв хэрэглэх

БЗДХ-ын талаар мэдлэгтэй болох

Мөн тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон үед өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран, бэлгийн эрүүл мэндээ шалгуулах нь зүйтэй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа  
Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ
А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
2040 он хүртэл Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр тав дахин нэмэгдэнэ
Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦАГ ҮЕ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?