HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эдийн засаг

СЗХ | Компаниудын ногдол ашиг тараах хугацааг тогтоов

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 02 сарын 27

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, компаниудын ногдол ашиг тараах хугацааг нарийвчлан тогтоолоо. Тодруулбал, ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө ногдол ашгаа хуваарилж дуусган, тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж байх үүрэг хүлээх юм. Ингэснээр хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа хугацаанд нь түргэн шуурхай авахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл, идэвхийг нэмэгдүүлж, тэдгээрийн эрх ашгийг хамгаалахад ихээхэн ач холбогдолтой болж байна.

Түүнчлэн төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг нийтэд нээлттэй худалдах чиглэлийн дагуу “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэмж гаргаж буй үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр тус хувьцаат компани хувьцаагаа нийтэд санал болгон гаргаж буй төрийн өмчит хоёр дахь компани болж байна. Хуралдаанаар мөн нэг компанийн өрийг хувьцаагаар солих зорилгоор хаалттай хүрээнд нэмж гаргаж буй энгийн хувьцааг бүртгэж, нэг компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулж, мөн хоёр компанийн хаалттай хүрээнд нэмж гаргаж буй энгийн хувьцаа болон нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг тус,тус бүртгэхээр шийдвэрлэв. Түүнчлэн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дөрвөн компанид, банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид нэмж олгохоор, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр гурван компанийг, үнэт метал, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд олгохоор шийдвэрлэлээ. Мөн нэг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсний зэрэгцээ нэг компанийн үнэт цаасны зах зээлд андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх, нэр бүхий гурван компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр хуралдаанаар шийдвэрлэсэн юм.

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” хөтөлбөр хэрэгжиж байна
ТАНИЛЦ: 1072 хувьцааны дансаа шалгах заавар
Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн сургуулийг есдүгээр сард ашиглалтад оруулна
“Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсацыг сайжруулах” төслийн хоёрдугаар шат хэрэгжиж байна
Шинэ төгсөгчдөд зориулсан ажлын байранд анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
Халхын голын байлдаанд оролцсон 102 настай сувилагч өөрийнхөө тухай жүжгийг үзлээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?