HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэ

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 05 сарын 07

Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 13 болон 26 дугаар хороонд ажиллалаа.

2018 онд иргэн О.Баярмаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орон сууцны зориулалтаар 400 м.кв газрыг эзэмшсэн. Тус эзэмшлийн газартаа 2020 онд 58 айлын “Pares Central park” хотхоныг барьж, ашиглалт оруулсан байна. Гэвч эзэмшлийн газраасаа хэтрүүлж, гараашны орц, гарцыг зураг төслийн дагуу хийгээгүй байна. Тодруулбал, барилгын суурийг зүүн талаас баруун тийш шахаж барьсан,  мөн гараашны орц, гарцыг баруун талаас гарч зүүн гар тийш эргэж туслах замтай нийлэхээр төлөвлөсөн ч зүүн талаас шулуун гаргаж барьсан байна. Энэ нь явган хүний замтай шууд холбогдож байгаа тул иргэдийн зорчих хөдөлгөөнд аюул учруулж байгаа юм.

Тиймээс тухайн барилгын эзэмшигчид албан шаардлага хүргүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнд аюул учруулж буй гараашны орц, гарцыг хааж, ногоон байгууламж болгон тохижуулна гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэлж байлаа.

Мөн холбогдох албаныханд Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нь нээхийг үүрэг болгосон юм.

Харин Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Чулуу овооны орчимд иргэн Л.Балдан-Очир 2017 онд амины орон сууцны зориулалтаар 260 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Гэвч эзэмшлийн газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж барилгын ажлыг эхлүүлжээ. Уг зөрчлийг арилгуулж, явган хүний замыг шинэчлэн засварлах, мөн олон жил царцсан барилгын каркасуудыг буулгах үүргийг холбогдох албаныханд өгсөн юм.

ТАНИЛЦ: Есдүгээр сарын цаг агаарын төлөв
MORNING BIRD | Зохиолч Ж.Дашзэгвэ “Цэцэг нялхарсан зун”
Олон удаагийн гал түймэр Бразилийн өвөрмөц экосистемийг сүйтгэж байна
Тээврийн хэрэгслийн яндангаас ялгарах утааг шалгаж байна
Туул усан цогцолбор төсөл хэрэгжсэнээр жилд 100 сая шоо метр ус хуримтлуулна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?