HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

ТУУЛЫГ ХЭН ӨМГӨӨЛӨХ ВЭ

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 31

Туул голын дагуу 32 км, 2.3 их наяд төгрөгийн өртөгтэй хурдны зам барих асуудал нийслэлийн бодлогын хамгийн хурцадмал маргааны нэг болоод байна. Гэхдээ энэ маргааны жинхэнэ утга учрыг ойлгохын тулд зөвхөн “хурдны зам байх уу үгүй юу” гэсэн асуултаар хязгаарлаж боломгүй. Тэдгээр гурвыг энэхүү нийтлэд задлан авч үзэхийг зорив.

Маргааны логикийг задлая

Туулын хурдны зам барих шийдвэрийг дэмжиж нийслэлийн удирдлагуудаас гарсан мэдэгдлүүдийг ажиглахад нэгэн нийтлэг бүтэц давтагдаж байна. Уг бүтэц нь:

[Бодит асуудал] + “тийм болохоор” + [Хамааралгүй шийдэл]

Уялдаа холбоогүй логик

  • “УИХ-н гишүүн С.Цэнгүүний аавын барьсан хотхон бохироо Туул руу цутгаж байна. Тийм болохоор хурдны зам барина” гэх авч хотхоны бохир усны асуудал нь хурдны замтай ямар ч шууд холбоогүй. Зөв дүгнэлт нь “бохир усны дэд бүтцийг засна” байх ёстой.
  • “Улаанбаатар хот 2050 онд усны хомстолд орно. Тийм учраас хурдны зам барина” гэх авч усны хомстол нь голын татамд барилга байгууламж барихаас бус голын экосистемийг хамгаалснаар өөрчлөгдөнө. Энэ аргумент өөрөө хурдны замыг яагаад барьж болохгүйн нотолгоо болж байна.
  • “Монголд НҮБ-ын экологийн хамгийн том чуулга болно. Тийм учраас хурдны зам барина” гэх авч дэлхийн экологийн чуулга болох өдөр голын татамд хурдны зам барих нь дэлхий нийтэд экологийн тэнцвэрт байдлын эсрэг дохиог илгээнэ. Шалтгаан нь дүгнэлтийг дэмжихгүй бүр эсрэгээрээ нотолж буй.

Тохиромжтой баримтыг л сонгох

“ЕБС-ийн бие даалтын долоо хоногт түгжрэл 30 хувиар буурсан. Тийм учраас хурдны зам барина” гэх эл баримт нь хурдны зам хэрэгтэй гэсэн дүгнэлтийн эсрэг нотолгоо. Хэрэв машин цөөрөхөд л түгжрэл буурдаг бол шийдэл нь машиныг цөөрүүлэх юм. Зам нэмэх нь “машин татах” (induced demand) үзэгдлээр урт хугацаанд түгжрэлийг дахин нэмэгдүүлдэг гэдгийг хотын төлөвлөлтийн судалгаанууд тогтмол харуулдаг.

Би сайн зүйл хийлээ, тийм болохоор…

“Нэг тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарьж байна. Тийм болохоор хурдны зам барина” гэх авч нэг газар мод тарьснаар нөгөө газрын ойг устгах ёсгүй. Морал сайжруулалт нь бодит хохирлыг нөхдөггүй.

Нэг хүний хариуцлага уу…

“Нямбаатарыг огцруул” гэсэн шаардлага #SaveTuul хөдөлгөөний гол уриа болов уу? Нэг хүний огцрол эл маргааны гол асуудлыг шийдэх үү гэвэл эргэлзээтэй. Эдгээр шийдвэрийн бүтэц олон давхаргын тогтолцоотойг харж болно.

Шийдвэр гаргах давхарга

  • НИТХ — хотын хөтөлбөр, хөрөнгө оруулалтын шийдвэр батлагддаг байгуулага
  • Засгийн Газар — ТЭЗҮ зөвшөөрсөн эсвэл зөвшөөрлийг олгох эрх бүхий байгууллага
  • УИХ — хуулийн хүрээний тогтоол, хот хөгжлийн бодлогын эрх мэдэл

Мэргэжлийн дүгнэлт өгөх ёстой байгууллагууд

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам — байгаль орчны нарийвчилсан үнэлгээний эцсийн дүгнэлт
  • Туул голын сав газрын захиргаа — голын экосистемийн мэргэжлийн үнэлгээ
  • Ус, цаг уур, орчны судалгааны институт — гидрологийн үнэлгээ

Хяналт шалгалтын байгууллагууд

  • Үндэсний аудитын газар — 2.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зүй зохистой байдал
  • Авлигатай тэмцэх газар — тендерийн журам, гүйцэтгэгч компанийн сонголт
  • Хүний эрхийн үндэсний комисс — иргэдийн оролцоо, мэдээлэл авах эрхийн хэрэгжилт

Иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл

  • Мэргэжлийн нийгэмлэгүүд — инженер, экологич, хот төлөвлөгчдийн нэгдсэн байр суурь
  • Хэвлэл мэдээлэл — бие даасан шалгалт, баримтын нягталгаа
  • Иргэний нийгмийн байгууллагууд — нийтийн хяналт, хуулийн арга хэрэгсэл

Бид анхаарлаа зөвхөн нэг хувь хүнд төвлөрүүлбэл гол тогтолцооны доголдол харагдахгүй болж бүдгэрнэ. Бусад оролцогч талууд “харагдахгүй” болно. Бодит хариуцлага сарниад “явчихна”.

Хариуцлага гэдэг нь ганц хүний огцрол биш. Аль давхарга нь аль зааврыг алгасав, аль байгууллага нь чиг үүргээ биелүүлсэн эсвэл биелүүлсэнгүй гэдгийг тодруулах нь жинхэнэ хариуцлага юм.

Нээлттэй хэлэлцүүлгээс тодорсон баримтууд

Ардчилсан Намын Бүлгийн зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт Нийслэлийн дарга нартай шууд ярилцсаны үр дүнд нийтлэлийн өмнөх хэсгүүдэд дурдсан таамаглалуудыг баталсан хэд хэдэн баримт тодруулж болно. Дор дурдах таван зүйл нь нийслэлийн удирдлагын өөрсдийн хүлээн зөвшөөрлөөр бүртгэгдсэн.

Судалгааны баримт бичиг нийтэд хаалттай байсан

Нийслэлийн удирдлагын иш татдаг зузаан судалгааны баримт бичгийг УИХ-ын гишүүд болон ард иргэд, мэргэжилтэн, судлаачид ер нь нийслэлийн ажлын хэсгээс бусад бүх хүнд хаалттай, мэдээлэл авч, судлах боломжгүй байсан. Гэсэн ч та нар мэдэхгүй байна гэж загнадаг нь бас асуудалтай.

Байгаль орчны үнэлгээ батлагдахаас өмнө ажил эхэлсэн

Байгаль орчны үнэлгээ 2026 оны гуравдугаар сарын 19-нд л албажсан. Гэтэл иргэдийн мэдэгдлийн дагуу Туул голын бургасыг гуравдугаар сарын 1-ээс огтолж эхэлсэн ба энэ нь байгаль орчны үнэлгээ батлагдахаас 18 хоногийн өмнө болж таарч байна. Энэ нь Монгол Улсын байгаль орчны хуулийн дагуу ажил эхлэхийн өмнө заавал авах ёстой зөвшөөрлийг алгасаж ажилласан болж таарна.

Нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй

Нийслэлийн нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалай нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгдээгүйг мөн одоо хийх гэж байгааг хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрлөө. Гэвч энэ бол ажил эхлэхийн өмнө заавал хийх ёстой журмын үйл ажиллагаа байсан. Дэлхийн хөгжлийн практикт нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийгээгүйгээс болж томоохон дэд бүтцийн төслүүд иргэдийн нийгмийн зөвшөөрлийг (social license to operate) алдаж, зогссон тохиолдол олон бий.

Хэлэлцүүлгийг сүйрүүлж буй үйлдэлүүд

Туул голын маргаанд нэг зүй тогтол тогтмол ажиглагдаж байгааг бид анзаарч болно. Анхны зорилго нь бодлого, шийдвэр, институцийн хариуцлагын тухай байсан боловч явсаар явсаар хувь хүн рүү чиглэсэн доромжлол, дайралт болж хувирав.

Хувь хүн рүү чиглэсэн дайралт яагаад хялбар вэ?

Хариуцлагыг системээс салгаж, зөвхөн нэг хүнд оноох хандлага нь нийгэм, олон нийтийн сэтгэл зүйн хувьд ойлгомжтой, бүр тодорхой хэмжээнд “амар” шийдэл мэт харагддаг. Ялангуяа бухимдал, уур хилэн хуримтлагдсан үед хүмүүс тэрхүү сэтгэл хөдлөлөө чиглүүлэх тодорхой “бай” хайдаг. Ийм нөхцөлд нэг хүнийг буруутган нэрлэх нь дотоод дарамтыг гаргах, асуудлыг ойлгомжтой болгож харагдуулах энгийн арга зам болж хувирдаг.

Гэвч энэ нь бодит байдлыг хэтэрхий энгийнчилсэн ойлголт юм. Нийгмийн, институцийн, бодлогын түвшний олон давхар шалтгаантай асуудлыг “нэг хүн буруутай” гэсэн хүрээнд тайлбарлах нь тухайн асуудлын уг үндсийг бүдгэрүүлж, системийн алдааг харах боломжийг хаадаг. Үүний үр дүнд асуудал шийдэгдсэн мэт сэтгэгдэл төрөх боловч үнэндээ үндсэн шалтгаан нь хэвээр үлддэг.

Цаашлаад энэ хандлага нь “нэг хүнийг соливол бүх зүйл сайжирна” гэсэн буруу итгэлийг олон нийтэд суулгадаг. Ингэснээр бодит өөрчлөлт хийхэд шаардлагатай институцийн шинэчлэл, хяналт, ил тод байдал, хариуцлагын механизм зэрэг суурь асуудлууд орхигдож, анхаарал зөвхөн хувь хүнд төвлөрдөг.

Зөвхөн хоёр тал болж талцах

Шалтгааныг асуусан бүхэн нь дайсан гэсэн хандлага маргааны хоёр талаас аль алинаас нь ажиглагдаж байна. Нийслэлийн зүгээс “хөгжлийг гацаагч, эм си эсийн тавиул” төлбөртэй шантаажчин гэж байгаа бол эсэргүүцэгчдийн зарим талаас субьектив дайралтууд байна.

Хувь хүн доромжлох нь тэмцэл биш. Жинхэнэ тэмцэл нь систем засагдах хүртэл нь баримт дээр үндэслэн хүчтэй аргументаар ажиллах явдал юм.

Дээрх нэгэн зэрэг оршиж буй гурван давхаргын асуудал болох логикийн зөрчил агуулсан аргументууд, системийн хариуцлагын сарнил болон хувь хүн рүү чиглэсэн дайралтууд асуудлын цөмөөс хазайх тусам бидний зөв шийдлийг бүдгэрүүлнэ.

Д.НАЦАГДОРЖ | “ЛАМБУГАЙН НУЛИМС” ӨГҮҮЛЛЭГ
Цаг агаарын мэдээтэй хамт нийслэл, орон нутгийн АГААРЫН БОХИРДЛЫН ХЭМЖЭЭГ тогтмол танилцуулна
Е-МОNGOLIA | Төлбөртэй үйлчилгээнүүдийг өнөөдрөөс түр хаана
ҮСХ: Он гарсаар 27 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэв
МАРГААШ | Нийтийн тээвэр дараах 18 чиглэлд үнэгүй үйлчилнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?