HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Мөнгөө ухаалгаар удирдахад тань туслах ТАВАН АРГА

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 02 сарын 27

Таны дансанд байсан мөнгө, цалин юунд хэрэглэсэн нь мэдэгдэхгүйгээр дууссаар л байна уу? Гэхдээ бараг хүн бүрд тохиолддог энэ асуудал нь ямар ч хяналтгүй, төлөвлөгөөгүйгээр үрснээс л болж байгаа. Гэвч энэ байдлаа хүн бүр засахыг хичээдэг ч үр дүнд хүрдэггүй. Харин хуримтлал үүсгэж эхлэхээс ч өмнө сурах зүйл бол эхлээд өөртөө байгаа мөнгөө зөв захиран зарцуулах юм. Зарим хүн цалин багатай хэрнээ тов хийтэл амьдардаг байхад, зарим нь мөнгөө орж ирснийх нь зоргоор хэрэгцээгүй зүйлд урсгаад дуусгачихдаг. Тэгвэл энэ байдлаасаа салах аргаас танд хуваалцъя.

1.Хэрэгцээгүй зүйлс авахаа зогсоо

Хүсэл, хэрэгцээг нэг дор хангах боломжгүй тул хамгийн чухал, хэрэгцээт зүйлд  мөнгөө зарцуулах нь чухал. Магадгүй одоо танд хэрэгтэй юм шиг санагдаж байгаа зүйл хэд хоноод л үр ашиггүй болох тал байдаг. Харин энэ алдааг гаргахгүйн тулд хамгийн чухал зүйлээсээ эхлээд тэмдэглээд түүнийхээ дагуу худалдан авалт хийвэл илүү зарлага гарахаас сэргийлнэ.

2.Зорилготойгоор хуримтлуул

Зорилго том байна уу? Жижиг байна уу? хамаагүй гол нь ямар нэгэн зүйлд зориулж хадгалаад үзээрэй. Магадгүй нэг удаа энэхүү аргыг хэрэглээд үзвэл та урам зориг авна гэдэгт итгэлтэй байна. Ингэхдээ заавал гадаад, дотоодоор аялах том зүйлийг төсөөлөх хэрэггүй. Энгийн, амьдралд ойрхон жижиг зүйлсээс эхэлвэл илүү тохиромжтой.

3.Тооноос чанарт шилжих

Мөнгөө хэмнэнэ гэдэг нь чанаргүй, хямдхан зүйлс авах тухай ойлголт огт биш. Хямдхан зүйл аваад тухайн үедээ хэмнэж байгаа мэт харагдах боловч хэрэглэх хугацаа нь төдийлөн урт үргэлжлэхгүй. Тиймээс чанартай хэрнээ удаан ашиглаж болохыг нь сонгох хэрэгтэй.

4.Эрүүл мэнд, боловсролд мөнгөө харамлах шаардлагагүй

Ажлын бүтээмж өндөр байж та орлого олох боломжтой. Гэсэн хэдий ч эрүүл мэндээ орхигдуулж болохгүй. Тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, ямар нэгэн зовиур илэрвэл эмнэлгийн байгууллагад хандаж байх хэрэгтэй. Манай улсын иргэд энэ асуудлыг хойш нь тавьдгийн балгаар ямар нэгэн өвчнөө улам хүндрүүлэх, бүр эмчилгээ авахгүй болтол нь явах зэрэг хүндрэлүүд гардаг. Энэ нь эргээд цуглуулсан мөнгөө хэд дахин нэмж зарцуулах нөхцөл болдог байна. Харин боловсрол бол биеэ зовоохгүйгээр мөнгө олох хамгийн том зэвсэг. Тиймээс оюундаа хөрөнгө оруулалт хийвэл үр өгөөж нь түүнээс хэд дахин их болж ирнэ.

5. Ирээдүйд зориулан мөнгөө хадгалах

Гэнэт өвдөх, ажлаас халагдах гэх мэт онцгой асуудал тулгарсан үед хэрэглэх зориулалттай хадгаламжтай байх хэрэгтэй. Хадгалах боломжгүй бол санаа зовох хэрэггүй, харин ийм хэмжээний мөнгийг хадгална гэсэн зорилт тавих хэрэгтэй. Ингэхдээ орлого олох, цалингаа авах бүрдээ мөнгөө зарцуулахаасаа өмнө хуримтлуулж хэвшихээс эхэлж болох юм.

Сумогийн 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин боллоо
“Зая Гэгээний Хүрээний гэгээрэл бясалгалын өдрүүд” бурхны шашны үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна
Үе тэнгийнхний дээрэлхлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдын хэрэгжүүлэх 10 алхам
ГССҮТ: МОНГОЛ УЛСАД АНХ УДАА МӨРНИЙ ҮЕИЙГ БҮТЭН СОЛИХ МЭС ЗАСЛЫГ ЭМЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?