HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
НийгэмОрон нутаг

Христийн сүмийнхэн байгалийн гамшигт өртөж байгаа газар болон айл өрхүүдэд хүрч тусалдаг

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 12 сарын 12

Энэ жил өвөлжилт эрт хүндэрч, ихэнх нутгаар зудын эрсдэл өндөр байгаатай холбоотойгоор Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (ЕХХҮГС) дээрх бүс нутгуудад хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт ЕХХҮГСүмийн гишүүд 5 хүний эрдэнэт амь эрсэдсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын айл өрхөд зориулан 210 хүнсний багц бэлдэж Сумын Засаг Дарга болон нутгийн удирдлагуудад гардуулж өгсөн байна.  

Тус сүм зөвхөн 2023 он гарсаар гамшгийн эсрэг нийт 10 орчим төсөл хэрэгжүүлээд байгаа бөгөөд хаваржилт хүндэрсэн 12 аймгийн 1000 өрх тус бүрт хүнс ахуйн багц, 4 сард Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймэрт өртсөн 20 өрх тус бүрт гал тогооны хэрэгсэл, зөөлөн эдлэл, хүнс ахуйн багц мөн тус аймгийн онцгой байдлын албан хаагчдад  дархлаа дэмжих витамин, сүү аарц, дулаан оймс хандивлаж байсан бол мөн Сүхбаатар аймагт болсон шороон болон цасан шуурганд өртөж гэр, малаа алдсан 110 өрх тус бүрт хүнс ахуйн багцийн тусламж үзүүлсэн байна.

Улаанбаатар хотод энэ оны 7-р сард болсон үерийн гамшгийг бууруулахад ЕХХҮГСүмийн гишүүд өөрсдийн гар биеэр оролцон үерийн далан дээр ажиллаж буй хүмүүст халуун уух зүйл, зуушны хамт тарааж үйлчлэхээс гадна Нийслэлийн онцгой байдлын газарт 2389м шаланк, 25ш насос хандивласан.

Мөн түүнчлэн үер усны аюулд өртсөн Дархан-Уул аймгийн 120, Чингэлтэй дүүргийн 60, Баянзүрх дүүргийн 60 өрхөд хоол хүнс, ахуйн багц болон зөөлөн эдлэлийн тусламж үзүүлсэн бол Сэлэнгэ аймгийн Мандал суманд  50 гаруй сайн дурын ажилчид очиж шороон шуурганд нурсан айлын хашааг засварлах, цэцэрлэгт хүрээлэнд тархсан хогийг цэвэрлэх гэх мэт үйлчлэлүүдийг өөрсдийн хүч нөөц бололцоондоо тулгуурлан хийжээ. Дээрх хүмүүнлэгийн төслүүд нь ЕХХҮГСүмийн гишүүдийн хандив тусламжаар дамжуулан хэрэгждэг бөгөөд нийт 250 сая төгрөг зарцуулагдсан байна. 

Бусдад хэрэгцээ шаардлагатай үед нь туслаж, нинжин сэтгэл, ач буянтай байхад гишүүдээ уриалдаг  Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 30 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд нийгэмд хандсан сайн үйлс болон хүмүүнлэгийн төслүүдийнхээ тоо хэмжээг нэмэгдүүлж, бусдад илүү их баяр баясгалан, энэрэл хайр бэлэглэхийг чухалчилж байна.

Төрийн ордон анх удаа хүүхдэд зориулсан өрөөтэй болов
Чихрийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаарай
Батарей хуримтлуурын станц энэ сарын 21-ний өдрийн байдлаар нийт 8,881.7 МВт.ц эрчим хүч нийлүүлжээ
“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САЛБАРТ АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЖЭЭ”
Мэдээллийг тухай бүрт хүргэж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллалаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?