HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

76 муур хөнөөсөн эрийг хорих ялаар шийтгэжээ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 04 сарын 26

Өмнөд Солонгост 20-иод насны эрэгтэй 76 муур хөнөөсөн хэргээр шүүхээс 14 сар (1жил 2 сар)-ын хорих ял сонслоо. Тодруулбал Солонгосын амьтдыг хамгаалах хуулийг зөрчсөн хэргээр тухайн иргэнийг буруутган зүүн өмнөд Солонгосын Чанвон дүүргийн шүүх шийдвэр гаргасан. Ассошиэйтед Пресс агентлагт гаргасан шүүхийн шийдвэрийн дагуу тухайн иргэн 2022 оны арванхоёрдугаар сараас 2023 оны есдүгээр сарын хооронд уг хэргийг үйлдсэн ба түүний хэлснээр муур түүний машиныг маажиж зураас үүсгэсэнээс амьтдыг үзэн ядах болсон хэмээжээ.

Тэрээр золбин муурнуудыг барьж, мөн заримыг нь үрчилж авсныхаа дараа боомилж, хайчаар хөнөөж мөн машинаар дайруулан хөнөөсөн байна. Тиймээс түүний энэ хэргийг урьдаас санаатайгаар удаа дараа “үгээр хэлэхийн аргагүй харгис” гэмт хэрэг үйлдсэн тул хорих ялаас зайлсхийх боломжгүй гэж шүүх үзжээ. Шүүхээс тогтоосон шийтгэл нь тухайн хүн өөр гэмт хэрэгт холбогдоогүй, тухайн хүний сэтгэцийн эрүүл мэндийн байдал тодорхойгүй, шүүхийн шийдвэрийг давж заалдсан мөн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хэвээр байгааг онцлоод тохирсон ялыг оноосон гэж мэдээлсэн байна.

Уг хэргийн мөрөөр олон улсын Humane Society байгууллагын Өмнөд Солонгос дахь төлөөлөгчийн газрын захирал Сео Борами хэлэхдээ, “Энэ шийтгэл нь Солонгосын нийгэм амьтдын сайн сайхны төлөө санаа зовниж, үүнтэй адил утгагүй харгислалыг үл тэвчихийг харуулж байна”, “Энэ харгис хэрцгий хэрэг нь амьтдыг амьд амьтан гэж хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрч, хуулийн хамгаалалтыг цаашид бэхжүүлэх Иргэний хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахын ач холбогдлыг онцолж байна” хэмээжээ.

koreantimes.com

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад хүлээлгэн өглөө
Он гарснаас хойш мансууруулах эм хилээр нэвтрүүлэхийг завдсан дөрвөн тохиолдол бүртгэгдэв
Өнөөдөр Баянбүрд төв, 100 айл зэрэг найман байршилд халуун ус хязгаарлана
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтын мэдээлэл өгөх хэлэлцүүлэг боллоо
Дамбын постын уулзвараас Долоон буудлын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ 
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?