HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

UPS компанийн онгоц осолдож, гурван хүн амиа алджээ

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 06

Мягмар гарагийн орой UPS компанийн тээврийн онгоц Кентакки мужийн Луисвилл хотын Мухаммед Али олон улсын нисэх буудлаас хөөрсний дараа осолдож, гурван хүн амиа алдсан гэж албаныхан мэдээллээ. Ослын дараа агаарт асар их утаа үүсэж, орон нутгийн эрх баригчид ойролцоох бүсийн оршин суугчдад “гэртээ хоргодох” зарлиг гаргасан байна. Кентакки мужийн амбан захирагч Энди Беширийн хэлснээр, ослын улмаас11 хүн бэртэж, тэдний зарим нь “маш хүнд гэмтэл” авсан байна. Тэрбээр “энэ бол үнэхээр сүйрэл” хэмээн тодорхойлж, нас барсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх магадлалтайг анхааруулжээ.

Видео бичлэгт онгоц хөөрсний дараа осолдож, дэлбэрэлт болон асар том галын бөмбөлөг үүсэж буй мөчийг харуулсан байна. Онгоц Гавай руу чиглэсэн урт нислэгт гарахын тулд ойролцоогоор 220,000 фунт (38,000 галлон) нислэгийн түлш ачиж явсан гэж мэдээлжээ. UPS компанийн мэдээлснээр, ослын үед онгоцонд гурван нислэгийн багийн гишүүн байсан ч тэдний байдлыг одоогоор баталгаажуулаагүй байна. Осолд хоёр бизнесийн байр өртсөн бөгөөд тэдний нэг болох Kentucky Petroleum Recycling компани онгоцонд “шууд цохигдсон” бол, нөгөө нь Grade A Auto Parts компанийн барилга гэмтсэн гэж Бешир хэллээ. Grade A Auto Parts компанийн хоёр ажилтан одоогоор сураггүй байгаа аж. . Орон нутгийн цагдаа нар эхэндээ нисэх буудлаас 5 милийн радиуст “гэртээ хоргодох” тушаал гаргасан боловч дараа нь уг бүсийг өргөтгөн, нисэх буудлын хойд хэсгээс Охайо мөрөн хүртэлх бүх газарт хамааруулжээ. Харин “Outer Loop”-ийн өмнөх хэсгийг одоогоор хорионоос гаргасан байна. “Энэ бол идэвхтэй гал, хог хаягдалтай ослын газар — ойртохгүй байхыг анхааруулж байна,” гэж Луисвилл хотын Цагдаагийн газар мэдэгджээ. Луисвилл хотын дарга Крейг Гринберг “энэ бол манай нийгэм хэзээ ч мартамгүй эмгэнэлт явдал” хэмээн хэлж, “бүх онцгой байдлын байгууллагууд ажиллаж байна” гэж мэдэгджээ. Холбооны Нисэхийн Захиргаа (FAA)-гийн мэдээлснээр, UPS нислэг 2976 орон нутгийн цагаар орой 5:15 минутын үед осолдсон бөгөөд онгоц нь McDonnell Douglas MD-11 загварын ачааны нисэх онгоц байсан. Энэ нь Гавайн Даниел К. Иноуэ олон улсын нисэх буудал руу нисэхээр төлөвлөж байжээ.

Осол гарах үед онгоцны нэг хөдөлгүүрт доголдол гарсан байж магадгүй гэж эх сурвалжууд ABC News-т мэдээлсэн байна. UPS компанийн мэдэгдэлд, “Манай нэг онгоцтой холбоотой осол гарсныг бид мэдсэн бөгөөд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэжээ. Луисвилл нисэх буудал нь UPS компанийн дэлхийн хэмжээний ложистикийн төв болох Worldport байрладаг газар юм. Boeing компани (1997 онд McDonnell Douglas-ийг худалдан авсан) мэдэгдэлдээ, “Бид осолд өртсөн бүх хүний аюулгүй байдлын төлөө санаа зовниж байна. NTSB-д техникийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байна” гэжээ. Эх сурвалж: ABC new

Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр сургалт зохион байгууллаа
Үндэсний түргэн тусламжийн төв байгуулна
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна
Хэт халалтаас сэрэмжлүүлж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?