HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Бүтээн байгуулалт

Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээв

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 04 сарын 25

Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олон улсын стандартад нийцсэн, 850 хүний багтаамжтай шинэ театр албан ёсоор нээгдлээ.

Энэхүү театр нь хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих төдийгүй соён гэгээрлийн олон талт үйл ажиллагаа явуулах төв болох юм. Үүнд номын сан, кафе, дугуйлан, сургалтын үйлчилгээ багтах юм.

Анх 1951 онд Хүүхдийн төв театр нэртэйгээр байгуулагдаж, 1967 онд Хүүхэд залуучуудын театр болгон өргөжүүлэн ажиллаж байсан ч 1997 онд хувьчлагдсанаар үйл ажиллагаагаа зогсоож улмаар улсын хэмжээнд хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих театргүй болоод байсан юм. 2021 оны 6-р сард Засгийн газрын хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд Хүүхэд, залуучуудын театрыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, ийнхүү нээгдлээ.

Энэхүү театр нь Сонгинохайрхан дүүргийн 341 мянган иргэний төдийгүй нийт Монгол Улсын хүүхэд, залуучуудын оюуны хөгжил, гоо зүйн боловсрол, дэлхийн театр урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагийг өвлөн уламжлуулах, уран сайхны олон талт чиг хандлагыг танин мэдэх боломжийг нээж, бүх нийтийн соёлын боловсролыг дэмжих, хамтдаа сурч, хөгжих соёлын орон зай болох юм гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Зөвшөөрөлгүй байгуулсан тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зогсоожээ
ОХУ нь шинэ цөмийн хөдөлгүүртэй “9M730 Burevestnik” крүүз пуужинг амжилттай туршжээ
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол судлаач дэлхийн шинжлэх ухаанд шинэ зүйлийн аалз нээж, нэрээ үлдээлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?