HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Нарны гүүрний доогуурх замыг хоёр урсгалтай болгон өргөтгөж МТС-ийн уулзвраар буцаж эргэх шаардлагагүй зохицуулалт хийнэ

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 15

 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгээс богино болон дунд хугацааны ажлуудыг шат дараатайгаар хийж байна. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн Нарны гүүрний доогуурх Uturn-ний зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөн шинэчилж буй ажлын явцтай танилцлаа.

Тодруулбал, НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч Б.Сэмжидмаа, Ө.Сумъяабаатар, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран болон Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн бодлогын, газар, БГД-ийн Замын цагдаагийн хэлтэс, ХУД-ийн Замын цагдаагийн хэлтсийн удирдлага, алба хаагчид ажиллаж санал солилцлоо.

Нарны гүүрний зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөх ажил дууссан бөгөөд  маргааш буюу 10-р сарын 15-наас нээнэ. Үүнтэй холбоотойгоор “Нарны хороолол” талаас ирэх жолооч нар МТС-ийн уулзвараар буцаж эргэх шаардлагагүй шууд Нарны гүүрний зүүн талаар буцаж эргэх эргэлт хийн хотын төв рүү шууд орох боломжтой.

Нарны гүүрний доод талын Uturn-ний зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөн шинэчилж зохицуулалт хийснээр МТС-ийн уулзварын хойноос цагт 2186 тээврийн хэрэгсэл зорчдогоос 942 тээврийн хэрэгсэл нь буюу 43 хувь нь буцаж эргэдэг. Үүнийг 10 хувиар бууруулна.

Цаашид “Дэма” эмнэлэгийн хажуугийн авто замыг Нарны хорооллын хойд замтай Нарны гүүрний доод хэсгээр холбож хоёр эгнээ бүхий эсрэг хөдөлгөөнтэй авто замыг нээхээр үе шаттай ажиллаж байна. Түгжрэлийг бууруулах ажлын хэсгээс аж ахуй нэгжүүдтэй зөвшилцсөний үр дүнд дээрх авто замын өргөтгөлийн газрын асуудлыг шийдвэрлэсэн.

Харин “Нарны хороолол”, “Алтай хотхон” зэрэг тухайн бүс орчмын томоохон хорооллын оршин суугчид хорооллоор дамжин өнгөрөх авто машины тоо нэмэгдэнэ, түгжрэл нэмэгдэнэ хэмээн шүүмжилж байгаа хэдий ч холбогдох албаныхан оршин суугчдад ямар ч чирэгдэл учрахгүй бөгөөд хотын төв рүү буюу Нарны гүүр рүү ороход илүү дөхөм болно гэдгийг онцоллоо.

Тухайн хөдөлгөөний зохицуулалтыг бүрэн хийснээр дараах ач холбогдолтой:

Механик инженерийн сургуулийн (МИС) уулзварын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ.

Цагдаагийн алба хаагч замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор уулзвар замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаа багасна.

Явган зорчигчийн гарцаар гарах хүлээлтийн хугацаа багасаж тэнцвэртэй зорчилт бий болно.

Уулзварын баруун зүүн талаас нэвтрэх тээврийн хэрэгслийн хүлээлт болон түгжрэлийн урт багасна.

Чингисийн өргөн чөлөө болон Энхтайваны өргөн чөлөөний түгжрэл ачаалал буурна.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Хавирга-Архашаат боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн нээгдлээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Жирэмслэлтээс хамгаалах аргууд ба өөрт тохирохыг сонгох
Цагдаагийн алба хаагчдад орон сууцны батламж гардууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?