HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
LIFESTYLE

Архаг ядаргаа юу, улирлын чанартай ядралт уу

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 04 сарын 16

Архаг ядралын хам шинж  нь урт хугацаанд маш их ядрах байдлаар илэрдэг нийлмэл өвчин юм. Уг өвчнийг мөн вирусийн дараах ядралын хам шинж, булчин өвдөлт энцефаломиелит (БӨЭ), архаг ядаргаа, дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааны гажуудлын хам шинж гэж нэрлэдэг. Өвчний үед хүн маш ихээр туйлдах бөгөөд энэ өвчин олон сар, жилээр үргэлжлэх боломжтой. Олон төрлийн шинж тэмдгээр илэрдэг учраас архаг ядралын хам шинжийг ихэнх тохиолдолд буруу оношилж, эсвэл оношлох боломжгүй байдаг. Энэ өвчин 25-45 насны эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл илэрдэг ч ямар ч үндэстний, нас, хүйс харгалзахгүйгээр уг өвчинд өртөх боломжтой юм.

Шалтгаан: Уг өвчний шалтгаан өдий хэр тодорхойгүй байна. Эрдэмтэд хэд хэдэн хүчин зүйлээс хамаараад хүн ийм өвчинд өртөх магадлалтай гэж үзжээ. Зарим тохиолдолд вирусийн халдвар авах, ойр дотнын хүнээ алдах зэргээр цочролд өртсөний дараа архаг ядралын хам шинж идэрдэг. Үүнээс гадна ямар нэгэн өвчин туссаны уршгаар, эс бөгөөс гэнэтхэн үүсэж болзошгүй байна. Зарим тохиолдолд архаг ядралын хам шинжийг сэтгэл гутралтай холбодог ч сэтгэл гутрал нь угтаа үүсгэгч хүчин зүйл болох уу, аль эвсэл хам шинжийн үр дагавар болж илрэх үү гэдэг нь аанай л тодорхойгүй юм.

Шинж тэмдэг: Энэ өвчний шинж тэмдэг, хүнд хөнгөнийг тодорхойлоход амаргүй боловч архаг ядралын хам шинжийн үндсэн шинж тэмдгийг дараах байдлаар ангилах боломжтой:

  • Хамгийн багадаа зургаан сарын турш туйлын ихээр ядрах
  • Мартамхай болж анхаарал сарних
  • Хоолой торох
  • Тунгалгийн зангилаа улцайх
  • Булчин, үе улайсаж хавдахгүй ч өвдөх
  • Унтсан ч амарсан шинжгүй босох
  • Толгой өвдөх
  • Булчин ядрах, хөнгөхөн дасгал хийсэн ч тэсэлгүй зовуурилах гэх мэт

Архаг ядралын хам шинжтэй хүмүүс ажлаасаа уйдаж, дуртай зүйлээ ч сонирхохоо болих агаад тухайн хүнд гутарч түгших шинж тэмдэг илэрнэ. Ийм өвчтэй хүмүүсийн экзем, астма зэрэг харшлын урвалтай өвчин хүндрэх талтай.

Та маш ихээр ядарч, эс бөгөөс дээр дурдсан шинж тэмдгээс наанадаж дөрөв нь зургаан сараас дээш хугацаатайгаар ажиглагдаж байвал эмч таныг архаг ядралын хам шинжтэй байж болно гэж оношлох боломжтой. Гэвч ужгирсан ядралт нь бамбай, бөөрний дээд булчирхайн идэвх багасах, цус багадах зэрэг бусад өвчний үед илэрч болох тул урьдаар ийм өвчин туссан эсэхийг нягтална.

Эмч таныг биеийн ерөнхий үзлэгт хамруулж, сэтгэл түгшилт мэтийн сэтгэл зүйн эмгэг бий эсэхийг тогтоох сорил явуулж болзошгүй. Цаашлаад өвчин үүсгэгч шалтгааныг илрүүлж чадаагүй тохиолдолд цусны шинжилгээ авч болно. Танд илэрч буй шинж тэмдэг дээр дурдсантай дүйж байвал архаг ядрал тусжээ гэсэн онош тавих боломжтой. Архаг ядралыг оношлох тусгай арга үгүй тул оношоо баталгаажуулахад тодорхой хугацаа зарцуулж магадгүй юм.

Зөвлөгөө: Та архаг ядралын хам шинж өвчтэй бол сульдаж, эрч хүчгүй болно. Ийм тохиолдолд та амьдралын хэв маягаа өөрт аятай тухайгаар зохицуулснаар өвчнөө даван туулах боломжтой. Энэ өвчнөөс ангижрахын тулд та дараах арга хэмжээг авч болно:

  • Ажил, амралтын цагаа сайтар хуваарилах
  • Үечилсэн дасгалууд хийвэл ашигтай байж болох талтай. Дасгалынхаа ачааллыг 7 хоногоор нэмэгдүүлэх
  • Өөртөө бодитой зорилго тавих
  • Хоол хүнсээ өөрчил. Тэр дундаа кафейн агуулсан ундааны хэрэглээг багасгах
  • Стрессээ бууруулах
  • Ганцаардахгүйн тулд санаа нэгтэй хүмүүстэй нийлж нэгд
Б.Баатархүү: Монголчууд ёс суртахууны маш өндөр өгөгдөлтэй. Гэвч одоо…
Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов
ЭРҮҮЛ МЭНД | Хөхний хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ
ТАНИЛЦ: Автомашингүй өдрөөр амрах зах, худалдааны төвүүд
ХҮН, ИЗНН “фэйсээр” доль үсэрч, АН сөрөх гэж оролдоход МАН “фэйсээр” өрвөлзөв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?