HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

Эрүүл мэндийн хичээлийг сэргээх бодлого баримтална

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 08 сарын 27

Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Цэцэгбалыг томиллоо. О.Цэцэгбал нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд 15 жил эмчээр, сүүлийн таван жил эрүүл мэндийн байгууллагын менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай.

Уг томилгооны хүрээнд Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх О.Цэцэгбалтай хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.

– Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогдож буйн хувьд цаашид юунд, хэрхэн анхаарч ажиллах вэ?

– Эрүүл мэндийн боловсрол бол суурь боловсролын маш чухал хэсэг. Сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийж байгаа үед энэ албан тушаалд томилогдож байгаа маань бас чухал болж байна. Монголчуудын эрүүл мэндийн үзүүлэлт муу, хангалтгүй байгаагийн үндсийг яривал суурь боловсролын асуудал хөндөгдөнө. Тиймээс суурь боловсролын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг суулгах, эрүүл хэв маягийг заах хичээл болгон нэвтрүүлэхийг чухалчилна.

– Биеийн эрүүл мэндээс гадна сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд яригдах болсон. Хүүхдүүд, сурагчдын энэ талын мэдлэг боловсролд хэрхэн анхаарах вэ?

– Өөрчлөгдөж буй энэ нийгэмд хэрхэн эрүүл амьдрах вэ гэдэгт сэтгэл зүйн эрүүл мэнд ихээхэн нөлөөтэй. Өнгөрсөн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйч ажиллах болсон ч тухайн сэтгэл зүйч яг хүүхдэд зориулсан мэргэжилтэн мөн эсэх нь чухал болоод байна. Сэтгэл зүйч байгаа боловч яг тусгайлан бэлтгэгдээгүй учраас хүүхэдтэй ажиллаж чадахгүй байх зэрэг асуудал үүсэж байгаа юм. Энэ мэтчилэн орчин үеийн нийгэмд гарч ирж байгаа олон шинэ хүчин зүйл байна. Энэ бүгдийг хүүхэд суурь боловсролоос л олж авах ёстой. Тиймээс суурь боловсрол дахь эрүүл мэндийн хичээл нь боловсролын шинэчлэлийн хамгийн чухал хэсэг.

– Суурь боловсролоос гадна хүүхэд анги дэвших тусам нөхөн үржихүйн, бэлгийн боловсрол олгох шаардлагатай болно. Тэгэхээр анги болон насны ангилалд тохируулж эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг сэргээх үү?

– Одоогийн байгаа хөтөлбөрөөр 7-р ангид бэлгийн эрүүл мэндийн талаар заадаг. Энэ бол хэтэрхий оройтож байгаа хэрэг буюу хүүхдийн биед өөрчлөлт ороод, заримд нь шилжилтийн нас явагдаж байдаг үе. Тэгэхээр үр дүнгүй болж байгаа юм. Хэдэн настайд нь ямар хичээл заах, ямар дадал хэвшил суулгах ёстойг тодорхойлсон олон улсын хөтөлбөрүүд бий. Тиймээс сургалтын хөтөлбөрөөс хасагдаад байсан эрүүл мэндийн хичээлийг насны ангилалд тохируулан сэргээхээс эхлээд мэргэжлийн багш бэлтгэх зэргээр үе шаттайгаар шийдвэрлэж, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллана.

– Энэ хичээлийн жилийн бүтцэд 6 настай хүүхдүүдийг шүд, нүд, зүрх судасны үзлэгт хамруулах тухай тусгасан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу.

– Урьдчилан сэргийлэх үзлэг манай улсад сүүлийн хэдэн жил харьцангуй идэвхтэй зохион байгуулагдаж байгаа ч хүүхдэд чиглэсэн нь хараахан байхгүй. Тиймээс Эрүүл мэндийн яамтай хамтран улсын хэмжээнд 6 настай хүүхдүүдийг шүд, нүд, зүрх судасны үзлэгт хамруулна. Мөн үзээд орхихгүй, эмчлэх, эрүүлжүүлэх ажил заавал дагаад хэрэгжих ёстой. Тиймээс цаашид энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана.

– Ярилцсанд баярлалаа.

Боловсролын яам

“Улаанбаатар марафон”-ы бүртгэл эхэллээ
ЭРТ ИЛРҮҮЛЭГ | 6-17 насныхан сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ зэрэг зургаан үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 76 дугаар чуулган болж байна
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шуурхай албаны автомашин болон техник хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
GenZ ажиглагч | Монголчууд “дасчихсан”
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | 10.000.000
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?