HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

СЭМҮТ сэтгэл заслын зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг ГАНЦХАН эмчтэй

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 04 сарын 11

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн зөвлөгөө, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй үндэсний хэмжээний байгууллага болох Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-д “Сэтгэцийн тулгамдсан асуудалтай” гэж оношлогдсон иргэдэд сэтгэл заслын зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх ганцхан сэтгэл засалч эмч ажилладаг байна. Энэ нь сэтгэл заслын зөвлөгөө, үйлчилгээ авах шаардлагатай иргэд хүртээмжгүй байдаг. Энэ төрлийн үйлчилгээ авах шаардлагатай иргэд 30 хүртэлх хоног хүлээдэг тухай СЭМҮТ-ийн цахим бүртгэгч О.Наранчимэг мэдээлэл өглөө.

Манай улсын хувьд хамгийн сүүлд 2013 онд улсын хэмжээнд сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа хийсэн байна. Тухайн үед нийт хүн амын 25 орчим хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж судалгаагаар гарч байсан. Харин 2024 оноос эрт илрүүлэх үзлэгт  сэтгэцийн эрүүл мэндийн асуумжийг нэмж оруулсан байна. 2024 оны байдлаар насанд хүрэгчдийн 9.8 хувь буюу 10 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай байх магадлалтай гэж гарсан байна.

Хүний сэтгэцийн байдлыг ерөнхийд нь гурван түвшинд ангилдаг. Нэгд, сэтгэцийн хувьд эрүүл. Хоёрт, сэтгэцийн тулгамдсан асуудалтай. Гуравт, сэтгэцийн өвчлөлтэй гэж илэрч буй шинж тэмдгээр оношилдог байна. Эдгээр гурван түвшний завсрын хэсэг буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэдэгт уур бухимдалтай, стресстэй, сэтгэл зовнилтой, нойргүйдлийн эхлэлтэй, ажлын бүтээмж, амьдралын идэвх суларсан шинж тэмдэг илэрдэг гэжээ.

Тэгвэл нийгэм, технологийн хөгжлийг даган манай улсын төдийгүй  дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээний хүртээмж яагаад ийм бага байгаа талаар СЭМҮТ-ийн хүний нөөцийн албанаас тодруулахад “СЭМҮТ нь ЭМЯ-ны шууд харьяа, удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг. Бодлогын хувьд удирдах дээд байгууллагаас баталсан байгууллагын бүтцэд амбулаторийн тасагт  сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж оношлогдсон иргэдэд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх сэтгэл засалч эмчийн орон тоо нэг  байдаг” хэмээн СЭМҮТ-ийн хүний нөөцийн мэргэжилтэн М.Даваадулам хэллээ.

Нийтлэл бичсэн С.Өлзийхишиг

УДБЭТ: “Щелкунчик” балетыг дөрвөн удаа толилуулна
Маргааш буюу Мягмар гарагт цахилгаан хязгаарлагдах байршлууд
ЦАГ ҮЕ | Орон нутгийн замд хунгарласан цасыг цэвэрлэж, үнс, давс цацаж байна
ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо
Монгол судлаач дэлхийн шинжлэх ухаанд шинэ зүйлийн аалз нээж, нэрээ үлдээлээ
Түгээх
Facebook Copy Link Print
1 Comment
  • Туул says:
    2026-02-27 at 12:36

    Сэтгэл зүйн эмгэг ихсэж байгаа өнөө үед, Монгол улсын үндэсний аюулгүй байдал, ирээдүй хойчоо бодож эмч нарынхаа тоог нэмэгдүүлэх бодлого явуулах шаардлагатай юм байна даа. Эмнэлгийн удирдлагууд юу бодож явдаг юм бол доо?
    Бас цахим хуудас байдаггүй юм уу?

    Reply

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?