HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Япон улсад оршин сууж байгаа болон түр зорчиж буй монгол иргэдийн АНХААРАЛД

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 10 сарын 27

10 дугаар сарын 31-ны “Halloween” буюу “Сүнсний баяр” баяр болоход хэдхэн хоног үлдлээ. “Halloween” баярын үеэр жил бүр олон хүүхэд залуус, гадаадын иргэд Шибүяа галт тэрэгний буудал орчим болон төв гудамжинд нь цугларч, гудамж зам дээр архидах, олны амгалан тайван байдлыг алдагдуулах, хог хаях зэрэг асуудал гардаг төдийгүй үймээн дэгдэж, хүний амь нас эрсэдсэн явдал ч гарч байсан билээ. Энэ жилийн хувьд коронавирусын халдварын эсрэг хязгаарлалт байхгүй болсноос хойш анх удаа энэхүү баяр тохиож байгаа тул урд жилүүдээс өргөн дэлгэр болж, илүү олон хүн цугларч, замбараагүй байдал үүсэх магадлалтай байна.

Иймд Шибуяа дүүргээс энэхүү асуудалд онцгой анхаарч, сонор сэрэмжээ нэмэгдүүлж байна. Дүүргийн засаг дарга Хасэбэ Кэн “Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын Сөүл хотод олон нийтийн замбараагүй байдлын улмаас олон хүний амь нас эрсэдсэн осол гарах вий” хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлж, “Halloween” баярын үеэр Шибүяад ирэхгүй байхыг уриалсан. Шибүяа дүүргийн зүгээс уг баярын үеэр дэг журмыг чангатгах журам гаргасан бөгөөд 10 дугаар сарын дунд үеэс галт тэрэгний буудлын эргэн тойронд “Шибүяагийн гудамжууд “Halloween” арга хэмжээний газар биш” гэсэн бичигтэй, япон, англи хэл дээр бичсэн зар тавиад байгаа бөгөөд 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 1-ний өдрийн оройг дуустал гудамжинд архи уухыг хориглосон журам тогтоохоор төлөвлөж байна.

Уг журмын дагуу 10-р сарын 27-ноос 11-р сарын 1-ний өдрүүдэд Шибүяа дүүргийн гудамж, цэцэрлэгт хүрээлэнд ойр дэлгүүр, олон нийтийн газруудад согтууруулах ундаа уухыг болон зарахыг хориглож, Шибүяа галт тэрэгний буудлын орчин тойронд олон зуун цагдаа гаргаж, үзлэг хийн, хөдөлгөөний зохицуулалт хийхээр болоод байна.

Иймд Япон Улсад оршин сууж байгаа болон түр зорчиж байгаа монгол иргэд суугаа орныхоо дүрэм журмыг сахиж, сонор сэрэмж, дэг журамтай байж, өөрсдийн аюулгүй байдлаа хангана уу.

Эх сурвалж: Япон улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам

ТАНД ХЭРЭГТЭЙ | Өндөгний шар
Багшийн цалин хангамжийг нэмэгдүүлэх саналыг дэмжиж, анхаарч ажиллана
2025 оны эхний арван сарын байдлаар хүүхдийн эрхийг зөрчих 6507 зөрчил бүртгэгджээ
Монголын загварын салбарынхныг нэгтгэх “Fashion Business Forum 2026” форум болно
Казахстан улсын Астана хотын ерөнхий боловсролын сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа…
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?